• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-07
Ангилал: Нийгэм, Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтэд оролцож, үг хэллээ.

Ерөнхий сайд “Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. Хорин жилийн өмнө 254 мянган тэмээтэй байсан бол тоо толгой хоёр дахин өсжээ. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Мөн тэмээний баяртай салшгүй холбоотой гэлээ.

Өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн “Түмэн тэмээний баяр”-ыг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй.  Тухайн үед тэмээний тоо толгой багасаж, 2002 оныг хүртэл улсын хэмжээнд 200 гаруй мянган тэмээ тоологддог байжээ. Тиймээс тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, өвлийн говийг аялал жуулчлалын бүс нутаг болгохоор эхлүүлсэн ажил өнөөдөр зорилгодоо хүрчээ.

Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр 8000 орчим хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид гэж зохион байгуулагчид мэдээллээ.

“Түмэн тэмээний баяр”-ын хүрээнд дөрвөн насны ангиллаар тэмээний уралдаан зохион байгууллаа. Мөн тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн тус тус боллоо. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах зэрэг тэмцээн болсон байна.

“Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.  2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачид  олгох “Алдарт уяач” улсын цолыг бий болгосон. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ.

Previous Post

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Next Post

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

Next Post
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

Өвлийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ

2026-03-07
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГАА АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГАА АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2026-03-07
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

2026-03-07
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

2026-03-07
“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ

“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ

2026-03-07
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

2026-03-07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде нар хэлэлцээ хийв

2026-03-07
Трамп: Ираны ажиллагааны дараа Кубын асуудлыг авч үзнэ

Трамп: Ираны ажиллагааны дараа Кубын асуудлыг авч үзнэ

2026-03-07
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

2026-03-07
Улаанбаатарт өнөөдөр 0 градус дулаан

Улаанбаатарт өнөөдөр 0 градус дулаан

2026-03-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.