• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зурхайн төлөв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-05
Ангилал: Бусад мэдээ, Тод мэдээ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зурхайн төлөв

Монгол зурхайн уламжлалд шинэ жилийн өнгө төрхийг “Шороон үхэр, Үхэр хариулаач”-ийн зурлагаар бэлгэдэн тодорхойлдог заншил бий. Энэхүү зурлага нь тухайн жилийн цаг уур, нийгэм, хүн амьтан, мал сүргийн ерөнхий төлөв байдлыг дүрслэлээр илэрхийлдэг онцлогтой.

Энэ удаагийн зурхайн зурлагаар Гал морин жилийг “Өвчин үгүй амгалан” хэмээн тодотгосон нь нийтэд томоохон халдварт өвчин багатай, харьцангуй тайван жил байх ерөөлтэйг илтгэж буй. Харин “хааны засаг чангармуй” хэмээсэн нь төр засгийн бодлого, хууль журам чангарах, зохион байгуулалт, хяналт сайжрахыг бэлгэдсэн утгатай аж.

Цаг уур, байгалийн төлөв

Шороон үхрийн дүрслэлд амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдлаар зурсан нь салхи шуурга, аадар бороо, мөндөр үе үе орохыг зөгнөсөн хэмээн үздэг. Зурхайн тайлалд:

  • Өвс ургамал, ногоо дунд зэрэг сайн ургах,

  • Жилийн дунд үед бага зэрэг гандуу байх,

  • Харин жилийн сүүлээр хур тундас нэмэгдэх төлөвтэй гэжээ.
    Мөн халуунтай холбоотой өвчин гарах нигууртай хэмээн сануулсан нь иргэдийг эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөсөн бэлгэдэл хэмээн зурхайчид тайлбарладаг.

Нийгэм, хүний амьдралын өнгө

Үхэр хариулаачийг улаан дээлтэй, хөх бүстэй, яаран гүйж буй идэр залуугаар дүрсэлсэн нь нийгэмд хөдөлгөөн ихсэж, ажил амьдрал эрчимтэй өрнөхийг илтгэнэ. Зурхайн зурлагаар:

  • Мал сүрэгт ээлтэй,

  • Ерөнхий эдийн засаг, нийгэмд бага зэргийн савлагаа ажиглагдах,

  • Идэр залууст боломж илүү,

  • Нялхаст дунд зэрэг,

  • Харин ахмад настнууд биеэ энхрийлж, эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг зөвлөжээ.

Махбодын бэлгэдэл

Шороон үхрийн толгой, бие улаан, эвэр сүүл шар, дөрвөн шийр цагаан гэх мэт өнгөний хослол нь гал, шороо, металл махбод хосолсон жил болохыг илтгэдэг. Үүнийг зурхайд улс орон суурь ерөөлтэй, тогтвортой байх боловч хаврын эхэн саруудад хуурайшилт ажиглагдаж болзошгүй хэмээн тайлбарладаг байна.

Ийнхүү уламжлалт зурхайн зурлагаас харахад Гал морин жил нь эхэн үедээ бага зэрэг гандуу, нийгэмд тодорхой савлагаатай ч мал сүрэгт ээлтэй, залууст боломж нээгдсэн, жилийн төгсгөлд хур тундас нэмэгдэн тогтворжих төлөвтэй жил хэмээн бэлгэдэн зөгнөжээ.

Previous Post

Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Next Post

ОХУ-ын довтолгооны улмаас Донецкт дор хаяж 7 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ

Next Post
ОХУ-ын довтолгооны улмаас Донецкт дор хаяж 7 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ

ОХУ-ын довтолгооны улмаас Донецкт дор хаяж 7 хүн амиа алдаж, 8 хүн шархаджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-09
Монгол дорнын зурхай

Монгол дорнын зурхай

2026-04-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

2026-04-08
8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

8 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч, сэжигтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2026-04-08
Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

2026-04-08
Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

Иран Ормузын хоолойг түр хугацаанд нээхээ мэдэгдэв, АНУ-тай хэлэлцээ эхэлнэ

2026-04-08
А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

А.БАЯР: ХУЛГАЙЛАХ БОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРСАН НЬ ХАР ЦЭГҮҮДИЙГ КАМЕРЖУУЛСАН МӨН ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРСНЫХ

2026-04-08
АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

АНУ, Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ

2026-04-08
Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

Германд шатахууны үнэ “тэнгэрт гарчээ”

2026-04-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.