• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тендерт оролцогчдод зориулж “Open procurement” сургалт, өдөрлөгийг энэ сарын 30-нд зохион байгуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-28
Ангилал: Бусад мэдээ
Тендерт оролцогчдод зориулж “Open procurement” сургалт, өдөрлөгийг энэ сарын 30-нд зохион байгуулна

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласан. Энэ хүрээнд тендер шалгаруулалтад оролцогчдод зориулж “Open procurement” сургалт, өдөрлөгийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл дунд зохион байгуулна. Cургалт, өдөрлөгийг энэ сарын 30-ны өдрийн 09:00-12:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын төв байранд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах юм.

Энэ үеэр “Тендер шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох вэ, Цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох вэ, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг PIMIS системээр хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр сургалт орж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.

Сургалт, өдөрлөгөөр “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд:

  • Худалдан авах ажиллагааны хууль, журам,
  • Тендерт оролцох үе шат, анхаарах асуудал,
  • Цахим худалдан авалт, системийн хэрэглээ,
  • Ил тод байдал, тэгш оролцоо,
  • Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, иргэнд тулгардаг нийтлэг алдаа, зөвлөмж, худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгнө.

Тендерт оролцогчид санхүүгийн тайлан нь системд ороогүй, түншлэл болон туслан гүйцэтгэгчийн гэрээг цахим системээр баталгаажуулаагүй, тусгай зөвшөөрөл, техникийн тодорхойлолт, тендерийн баталгаа, материалыг нууцлах зэрэг түгээмэл алдаа дутагдлыг гаргадаг байна. Эдгээр алдааг гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос эрхлэн гаргадаг FIDIC гэрээний талаар мэдээллийг сургалт, өдөрлөгөөс авах боломжтой.

Previous Post

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ

Next Post

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ

Next Post
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулга эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

2026-06-30
М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

2026-06-30

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ

2026-06-30
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр Баянгол, Баянзүрх болон Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана

2026-06-30
Дорнын зурхай

Тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй

2026-06-30
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-06-29
Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

2026-06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

2026-06-29
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

2026-06-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.