• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлүүдэд албан даалгавар хүргүүлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-28
Ангилал: Бусад мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлүүдэд албан даалгавар хүргүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2026 оны анхны хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Тус хурлаар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Мөн 2025 онд тус зөвлөлөөс салбарын бодлого, хууль тогтоомжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 6 дэд зөвлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх 2 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан тухай тайланг хэлэлцэж, дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах албан даалгаврыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, “Хамгийн сайн халамж-хөдөлмөр эрхлэлт” уриа дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх, баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулсан.
Тухайлбал ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал 300 иргэнд тохируулгат ажлын байр, халамжийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ, ажлын байрны дэмжлэг зэрэг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.
Мөн “Таны бүртгэл– цогц мэдээлэл” төслийг эхлүүлж, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг 2 үе шаттайгаар зохион байгуулж, эхний шатанд нийт 48.7 мянган иргэн хамрагдсанаас 13.4 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Судалгааны 2 дугаар шатыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч хөдөлмөр эрхлэх сонирхолтой 13.4 мянган иргэнээс үйлдлийн чадамжийг тогтоох асуумжийн аргаар судалгааг авч, үр дүнг нэгтгэн ажилласан.
Cалбар дундын цогц арга хэмжээг “Абилити экспо-2025” арга хэмжээг бүсчлэн Хөвсгөл, Дундговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 4.5 мянган иргэн хамрагдсан.
Засгийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, тус зөвлөлийн бүрэлдэхүүн дэх төрийн бус байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон бөгөөд энэ удаагийн хурал нь Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүний сүүлийн хурал юм.
Previous Post

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Next Post

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Next Post
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

2026-06-30
М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

2026-06-30

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ

2026-06-30
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр Баянгол, Баянзүрх болон Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана

2026-06-30
Дорнын зурхай

Тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй

2026-06-30
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-06-29
Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

2026-06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

2026-06-29
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

2026-06-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.