• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аймгуудын угтах хаалганы дээд үнэ 600 сая төгрөгт хүрчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-04-19
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Аймгуудын угтах хаалганы дээд үнэ 600 сая төгрөгт хүрчээ

Аймгийн төв, хот сууринг өрх айлтай зүйрлэвэл угтах хаалга нь айлын хаалгатай дүйх. Айл гэрийн хаалга өнгө, үзэмжтэй байх нь тэр айл өөдлөн дэвжихийн бэлгэдэл болдог. “Өөдлөх айл үүд хаалганаасаа” гэдэг бэлэгшээлээ бодож, аймаг орон нутгууд өндөр сүрлэг угтах хаалгаар хоорондоо “уралдаж” байна. Гэвч аймгийн төвүүдийн угтах хаалга хэдэн зуун саяар хэмжигдэх үнээр босч, өртөг нь “тэнгэрт хаджээ”.

Энэ онд гэхэд хоёр ч аймаг нийлээд 700 сая төгрөгөөр хаалга босгох нь. Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд түүний нэг нь 81.8 сая төгрөгөөр босох угтах хаалга. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас “Үдэлт, угталтын хаалга” босгохоор төлөвлөж, улсын төсвөөс 81.8 сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Харин Өмнөговь аймаг энэ жилийг их бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарч байгаа хатуу хучилттай зам дээр угтах, үдэх хаалганы цогцолборыг 600 сая гаруй төгрөгөөр барихаар болжээ. Тус хаалга нь зөвхөн хаалга байх бус угтах, үдэх талбай, авто зогсоол, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн био бие засах газар зэрэг багтсан цогцолбор байхаар төлөвлөжээ. Уг хаалга бүхий цогцолборын зураг төслийг “Эм Эс Эл” ХХК хийж гүйцэтгээд байгаа аж.

ӨВӨРХАНГАЙ 330 САЯ, ЭРДЭНЭТ ХОТ 280 САЯ ТӨГРӨГИЙН УГТАХ ХААЛГАТАЙ

Өмнөх жилүүдэд аймгууд ямар үнээр угтах хаалга босгосон талаар мэдээлэл хүргэе. Одоо бүтээн байгуулагдсан хамгийн өндөр үнэтэй хаалга нь Өвөрхангайн угтах хаалга юм. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж, 2015 онд Өвөрхангай аймгийнхан 330 сая төгрөгөөр угтах хаалга босгожээ. Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд барьсан уг хаалга нь 330 сая төгрөгөөр бүтжээ.

Эрдэнэт хотын хувьд 40 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын шинэ хаалга барьж байгуулах ажлыг “Аз жаргалын угтах хаалга” ТББ-ын тэргүүн Б.Азжаргал санаачилж, аймгийн ЗДТГ, ИТХ-аас дэмжлэг үзүүлэн 285 сая төгрөгөөр барьсан байна. Хаалганы орчинд авто машины зогсоолтой бөгөөд хүнсний дэлгүүр, эмийн сан, дугуй засвар зэрэг цогцолбор байгууламжийг барьжээ. Эрдэнэт хотын хаалга барих ажлыг Орхон аймгийн “Наран орд” компани гүйцэтгэсэн байна.

Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор “Анхдагчдын өлгий нутаг” нэртэй хаалга бүтээн байгуулсан. Булган аймгийн хаалга 280 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд хаалгыг тус аймгийн “Эвсэг сайхан” компанийнхан өөрсдийн хөрөнгөөр барьж, нутагтаа хандивлажээ.

Хэнтий аймгийнхан “Их эзэн Чингис хааны өлгий нутаг” нэртэй хаалгыг 2013 онд барьж, байгуулсан. Энэ хаалга нь 190 сая төгрөгөөр бүтжээ. Энэ мэтээр Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар гээд аймгууд дор бүрнээ багагүй үнэтэй хаалга барьж байгуулсан байна.

СУМДУУД УГТАХ ХААЛГАТАЙ БОЛЖЭЭ

Аймгууд төдийгүй сумын төвүүд ч угтах хаалгатай болоод байна. Улсын хэмжээнд 2014 онд 118 сум 90 жилийн ой болон тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн. Бидэнд олдсон мэдээллээр зөвхөн сум байгуулагдсаны ойн хүрээнд бүтээн байгуулалт нэрээр 10-аад сум угтах хаалгатай болж байжээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын хаалгыг Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж сумынхаа 90 жилийн ойд зориулан хандив өргөн, барьж байгуулсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн сумынхаа 90 жилийнхээ ойгоор угтах хаалга барьж өгчээ.

Баянхонгор аймгийн Баянбулаг сум түүхт 90 жилийнхээ ойгоор угтах хаалгатай болжээ. Сумынхаа ойд Пэрэнлэйн Доржийн үр хүүхдүүд, ач зээ нараас нутагтаа угтах, үдэх хаалгыг бүтээж өгсөн байна.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын 90 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 12 жилийн багш, ажилчид санаачлан сумын угталтын хаалга бүтээн босгожээ. Сумын угтах хаалгыг өөрсдийн хөрөнгөөр таван сая төгрөг зарцуулан босгожээ.

Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас санаачилж, 2017 онд сумандаа зочдыг угтах, үдэх хаалгыг барьж ашиглалтад оруулсан. Дээрх бүтээн байгуулалтыг Орон нутгийг хөгжүүлэх сангийн 28.8 сая төгрөгийн хөрөнгөөр “Эвийн гэрээ” ХХК  гүйцэтгэжээ.

АЙМГУУДЫН УГТАХ ХААЛГА ДАРГА НАРЫН БИЗНЕС БОЛСОН УУ

Аймаг, хотоос эхлээд сум суурин хүртэл угтах хаалга нэртэй хөшөөнд ийнхүү олон сая төгрөг зарцуулж байна. Нийлбэр дүнгээрээ хэдэн тэрбум төгрөгөөр тооцогдох хөрөнгө ийнхүү хөшөө болон царцжээ.

Аймгуудын угтах хаалга өндөр үнэтэйдээ биш, өнгө үзэмжтэй, дотоод гадаадын жуулчдад зүг заах, хөтөч болох ёстой. Гэвч угтах хаалганд тийм мэдээлэл байдаггүй. Аймгуудын угтах хаалга багадаа 70-80 сая төгрөг, хамгийн өндөр үнэтэй нь 600 сая төгрөгөөр бүтэж байна. Ийм өндөр үнэтэй босдог эсэхийг мэргэжлийн хүнээс тодруулсан юм.

Барилгын инженер Н.Болдбаатар “Тухайн хаалганд орж буй материалаас шалтгаалж үнэ харилцан адилгүй байж таарна. Боржин чулуу, өндөр үнэтэй металл орсон бол өртөг өндөр гарах ёстой. Дээр нь хаалганы зураг төслийн зардал орно. Тэглээ гээд 300 сая болохгүй байх. Одоо аймгуудад баригдаж байгаа хаалганы бодит өртөг 60-70 сая төгрөгөнд багтах боломжтой” гэлээ.

Жил ирэх тусам хаалганд зарцуулах төсөв нэмэгдэж, хаалганы дээд үнэ 600 саяд хүрээд байна. Ийнхүү олон сая төгрөг хаалга нэртэй хөшөөнд зарцуулах болсны цаана аймаг, орон нутгийн дарга нарын хувийн ашиг сонирхол, бизнес болсон юм биш биз гэж хардаж болохоор байна. Улсын төсвөөс олон сая төгрөгөөр хаалга босгодог жишгийг хязгаарлах цаг иржээ.

Previous Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театрт ажиллалаа

Next Post

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Next Post
Капитал банкийг ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргалаа

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2026-03-11
Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.