• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Их хэмжээний бараа худалдаалах явцдаа залилуулах тохиолдол нэмэгджээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-20
Ангилал: Нийгэм
Их хэмжээний бараа худалдаалах явцдаа залилуулах тохиолдол нэмэгджээ

Иргэд, аж ахуйн нэгжүүд их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдах явцдаа залилуулж, их хэмжээний хохирол амсах тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал, 5 тонн мах худалдаалж, мөнгөө авч чадалгүй залилуулсан хэрэг Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгджээ. Тодруулбал, иргэн Б нь үл таних этгээдэд 5 тонн махыг 72 сая 300 мянган төгрөгөөр худалдаалсан боловч төлбөрөө авч чадаагүй байна. Тухайн этгээд барааг хүлээн авсны дараа төлбөр шилжүүлээгүй бөгөөд уг үйлдлийг залилангийн шинжтэй гэж үзэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн үед бараа бүтээгдэхүүнийг их хэмжээний мөнгөн дүнгээр худалдах үедээ гэрээ хэлэлцээргүй, мөнгөн гүйлгээг баталгаажуулалгүйгээр бараагаа шилжүүлэх явдал түгээмэл байгаа нь залилангийн хохирол үүсэх гол шалтгаан болж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авагчийн хувь хүн эсэх, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй эсэхийг нягтлах, төлбөрийн чадвартай эсэхийг шалгах, худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах, мөнгөн шилжүүлгийг бүрэн хүлээн авсны дараа бараа бүтээгдэхүүнийг өгөх, гүйлгээний баримт, баталгааг заавал шалгах зэрэгт онцгой анхаарахыг  сэрэмжлүүллээ. Мөн Цагдаагийн байгууллагаас иргэдийг ямар ч нөхцөлд итгэлцлийн үндсэн дээр их хэмжээний бараа, мөнгийг шилжүүлэхээс татгалзаж, хууль, журмын дагуу өөрийн эрх ашгаа хамгаалж ажиллахыг уриалж байна.

                                                                                                                                 ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN

Previous Post

“Дотоодод бизнесийн орчин муудаж, хумигдаж байна”

Next Post

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

Next Post
А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -10 градус хүйтэн, цас орохгүй

2026-11-23
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.