• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2025 онд Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.долларт хүрэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-19
Ангилал: Нийгэм
2025 онд Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.долларт хүрэв

Үндэсний статистикийн хороо-ноос өнөөдөр /2025.01.19/ Монгол Улсын 2025 оны нийгэм, эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.

Гадаад худалдаа

Монгол Улс 2025 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс:

  • Экспорт – 8.0 тэрбум ам.доллар

  • Импорт – 11.3 тэрбум ам.доллар

  • Гадаад худалдааны тэнцэл – 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна

Энэ нь өмнөх оны мөн үеэс 280 сая ам.доллароор буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин бараа эргэлтийг ангилбал экспорт 0.1 хувь, импорт 2.6 хувиар тус тус буурчээ.

2025 оны арванхоёрдугаар сард экспортын хэмжээ өмнөх сараас 453.4 сая ам.доллароор, импорт 235 сая ам.доллароор өссөн байна.

Хамгийн их худалдаа хийсэн улс

2025 онд БНХАУ-тай 18.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт эргэлтийн 69.2 хувийг эзэлжээ.

Экспортын бүтэц

Экспортын нийт бараа, бүтээгдэхүүний:

  • 92.6 хувь – уул уурхайн бүтээгдэхүүн

  • 5.3 хувь – хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна

Нүүрсний экспортын орлого 33.7 хувиар буюу 2.9 тэрбум ам.доллароор буурсан ч биет хэмжээ 6.3 сая тонноор нэмэгдэж, 90 сая тонн болжээ.

Экспортод сөргөөр нөлөөлсөн гол нэр төрлүүд:

  • Угаасан ноолуур – 256.7 сая ам.доллароор буурсан

  • Боловсруулаагүй газрын тос – 70.3 сая ам.доллароор

  • Сүлжмэл гар урлал, хувцас – 5.5 сая ам.доллароор буурсан байна

Импорт

Импортын хэмжээ 2025 онд өмнөх оноос 2.6 хувиар буурсан байна. Үүнд:

  • Машин, механикийн төхөөрөмж – 21.8%

  • Эрдэс бүтээгдэхүүн – 21.7%

  • Тээврийн хэрэгсэл, сэлбэг – 17.9%

  • Төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүн – 9%-ийн бууралт тус тус нөлөөлжээ

Тухайлбал:

  • Ачааны автомашин – 217.1 сая ам.доллароор

  • Бульдозер, экскаватор – 68.0 сая ам.доллароор

  • Нийтийн тээврийн хэрэгсэл – 53.0 сая ам.доллароор

  • Суудлын автомашин – 43.0 сая ам.доллароор буурсан байна

Импортын бүтцэд:

  • БНХАУ – 40.9%

  • ОХУ – 24.5%

  • Япон – 9.6%

  • БНСУ – 4.1%

  • АНУ – 3.7%

  • БНГУ – 2.3%

нийт импортын 85.2 хувийг бүрдүүлжээ.

Инфляц

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнээс:

  • Барааны үнэ – 6.8%

  • Үйлчилгээний үнэ – 9.5% өсчээ

Тухайлбал:

  • Хүнсний бараа, ундаа – 11.3%

  • Согтууруулах бус ундаа – 9.7%

  • Хувцас, гутал – 6.9%

  • Гэр ахуйн бараа – 7%

  • Эм, эмнэлгийн үйлчилгээ – 6.2%

  • Орон сууц, цахилгаан, ус, түлш – 4.6% өссөн байна

Харин холбоо, шуудангийн үйлчилгээний үнэ хамгийн бага буюу 1.5 хувиар өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний нийлүүлэлт 2025 оны эцэст 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 4.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Previous Post

ОБЕГ: 45 иргэний амь насыг авран хамгааллаа

Next Post

Салсан найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна

Next Post
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Салсан найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-20
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-20
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

2026-01-19
ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

2026-01-19
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Салсан найз бүсгүйнхээ нүцгэн зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна

2026-01-19
2025 онд Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.долларт хүрэв

2025 онд Монгол Улсын гадаад худалдааны ашиг 4.4 тэрбум ам.долларт хүрэв

2026-01-19
ОБЕГ: 45 иргэний амь насыг авран хамгааллаа

ОБЕГ: 45 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-01-19
БНХАУ-ЫН “INSPUR” КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ АВТОМАТ ХЯНАЛТЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЖЭЭ

БНХАУ-ЫН “INSPUR” КОМПАНИТАЙ ШАТАХУУНЫ АВТОМАТ ХЯНАЛТЫН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЖЭЭ

2026-01-19
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв

2026-01-19
Б.Мягмар: Аж үйлдвэрлэлийг парк суурьтай хөгжүүлэх нь чухал

Б.Мягмар: Аж үйлдвэрлэлийг парк суурьтай хөгжүүлэх нь чухал

2026-01-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.