• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол цэргүүд дэлхий даяар манлайлж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-09
Ангилал: Нийгэм
Монгол цэргүүд дэлхий даяар манлайлж байна
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд жирийн энхийг сахиулагчийн албан тушаалаас цэргийн хүчний удирдлагын бүх түвшинд үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа, НҮБ-ын UNMISS, UNFICYP, UNISFA, MINUSCA энхийг сахиулах ажиллагаануудад монгол цэргүүд цэргийн хүчний командлагчаас нь эхлээд үүрэг гүйцэтгэж, талын монголчуудын төрөлхийн дайчин чанар, тэсвэр хатуужил, эр зориг, цэргийн удирдлагын ур чадвараа тив дэлхийд таниулж, тэр чинээгээрээ хүлээн зөвшөөрөгдөв.
Яг энэ цаг үед хурандаа Н.Нямжаргал НҮБ-ын Төв штабын Энхийн ажиллагааны газрын Бодлого, Үнэлгээ, Сургалтын албаны Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх бүлгийн даргаар, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр дэх НҮБ-ын “UNFICYP” ажиллагааны цэргийн хүчний командлагчаар тус тус үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн хүчний командлагчийн удирдлага дор 18 орны цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж буйгаас дэлхийн хамгийн хүчирхэг армитай орны нэг Их Британийн Эзэн хааны цэргүүд Монгол генералд захирагдаж байна гэсэн үг.
Бригадын генерал Т.Галбадрах НҮБ-ын “UNISFA” ажиллагааны нэгдсэн штабын Ар тал хангалтын дарга, хошууч генерал Л.Гансэлэм НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны цэргийн хүчний секторын командлагч, хурандаа Д.Баттүвшин НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны секторын командлагчийн орлогч, дэд хурандаа С.Нэргүй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний штабын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны хүчний штабын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Хоролсүрэн НҮБ-ын “UNMISS” хүчний штабын Холбооны хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнгөн НҮБ-ын “UNISFA” ажиллагааны төв штабын Нэгдсэн ажиллагааны хэлтсийн дарга гээд монгол цэргүүдийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад удирдлагаар ажиллаж буйг жагсаавал нэлээд урт жагсаалт гарна.
Тэр дундаа UNMISS ажиллагаанд өнөөдөр монгол цэргүүд бүрэн батальоноор үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ секторын командлагчийн орлогч, холбоо болон эмнэлгийнх нь хэлтсийн даргаар шалгаран ажиллаж байгаа нь тэдний ур чадвар, нөлөөллийг илтгэн харуулна.
Дээрх албан тушаалууд нь НҮБ-ын сонгон шалгаруулалтаар явагддаг ба Монгол офицерууд шалгуурыг нь бүрэн хангаж, шалгалтад нь дүүрэн тэнцэж, үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлон дурдах учиртай.
Зэвсэгт хүчний жанжин штаб
Previous Post

Иранд интернетийн хязгаарлалт тогтоож, олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж байна

Next Post

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Next Post
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.