• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иранд 1200 гаруй жагсагчийг баривчилжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-07
Ангилал: Дэлхий
Иранд 1200 гаруй жагсагчийг баривчилжээ

Иранд ес дэх хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 35 хүн амиа алдаж, 1200 гаруй жагсагчид баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалах Human Rights Activists in Iran байгууллага болон түүний мэдээллийн сүлжээ болох HRANA мэдээллээ.

Сүлжээний мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа 88 хотод буюу Ираны 31 мужийн 27-г нь хамарсан байна.

Сүүлийн өдрүүдэд жагсаалд Ираны 17 их дээд сургуулийн оюутнууд нэгдэх болсон учраас хүчний байгууллагынхан оюутны хотхонуудад тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал цуглаан нь 2022 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа болж байна. Гурван жилийн өмнө 22 настай Махса Амини гэдэг бүсгүй “ёсзүйн цагдаа нарт” баривчлагдсаны дараа учир битүүлгээр нас барсан хэрэг гарсны дараа Иран даяар эсэргүүцэл өрнөсөн билээ.

Амь үрэгдсэн 35 хүнээс 29 нь жагсагчид, 4 нь хүүхэд, 2 нь аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд байна гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Ираны төрийн мэдлийн хэвлэлүүдэд бичсэнээр, Кухдешт хотод болсон жагсаалын үеэр Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст харьяалагддаг “Басиж” гэдэг цэрэгжсэн байгууллагын 21 настай гишүүн амиа алдсан байна.

Үүний сацуу Ираны шүүхийн төлөөллүүд мэдэгдэхдээ, эсэргүүцлийн үеэр баривчлагдсан хүмүүст ямар нэгэн өршөөл энэрэл үзүүлэхгүй гэлээ. Өнгөрсөн онд тус улсад 2 мянга орчим хүнийг цаазалсан нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин их тоо юм.

The Times: Хаменеи Москва руу зугтаж магадгүй

Хэрвээ цэргүүд ба аюулгүй байдлын албаныхан тушаал биелүүлэхээс татгалзаж, эсэргүүцэгчдийн талд орох аваас Ираны дээд удирдагч, өдгөө 86 настай аятолла Али Хаменеи нийслэл Техран хотоос гарч явахаар төлөвлөж байна гэж The Times сонин Их Британийн тагнуулын албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.  Өөрөөр хэлбэл, “Б төлөвлөгөө”-нд тусгаснаар, Хаменеи болон ойрын хүрээллийн хүмүүс, тухайлбал аятоллаг залгамжлагч гэгдэж буй түүний хүү Можтабу нарыг Иранаас гаргахаар төлөвлөсөн гэж Таймс сонины эх сурвалж ярьжээ. Исламын хувьсгалын үеэр Иранаас зугтан гарч, Израилын тагнуулын албанд ажиллаж байсан Бени Сабти ярихдаа, Хаменеи Москва руу явах боломжтой, түүнд өөр газар байхгүй гээд Башар Асадын жишээг дурдсан байна.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа тус улсад 12 дугаар сарын 28-нд эхэлсэн юм. Тухайн өдөр инфляц ба үнийн хэлбэлзлийг эсэргүүцсэн бизнес эрхлэгчид дэлгүүрүүдээ хаажээ. 29-ний өдөр Ираны үндэсний валют болох риалын ханш түүхэнд үзэгдээгүйгээр унаж, нэг риал 0,00002 евротой тэнцэх болсон байна. Энэ нь 1 еврог 870 мянган риалаар худалдан авч байна гэсэн үг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Дэлхийн банкны хийсэн тооцоогоор, Иранд хүнсний бүтээгдэхүүний үнэ 64,2 хувиар нэмэгджээ.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Next Post
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.