• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хотын дарга агаар, орчны бохирдлын эсрэг тэмцэхийг уриаллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-04-09
Ангилал: Нийгэм
Хотын дарга агаар, орчны бохирдлын эсрэг тэмцэхийг уриаллаа

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган өнөөдөр Соёлын төв ордонд боллоо. Чуулганы арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцов.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгаанд оролцох хяналтын 648 хүн болон хороодын дарга, бусад холбогдох албан тушаалтнууд мөн өнөөдрийн чуулганд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, Нийслэлийн хувьд өнгөрсөн он жилүүдэд агаар болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлсээр байгааг онцлоод, энэ хүрээнд хийгдсэн зарим ажлуудыг танилцууллаа.

  • Нийслэлийн Төсвийн хөрөнгөөр төвлөрсөн дулаан хангамжинд холбоогүй төрийн өмчийн уурын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох, хаягдал утааны хийн хэмжээг бууруулах дэвшилтэт технологи бүхий шүүлтүүр суурилуулах ажлыг зохион байгуулсан.
  • Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 109,654 хэрэглэгчид 109.2 сая кВт.ц-ийн 9.4 тэрбум төгрөгийн, 2019 оны эхний 2 сарын байдлаар нийт 108154 хэрэглэгчид 58.6 сая кВт.ц-ийн 4.94 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг авсан байна.
  • 2019 онд нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41964 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • 2019 онд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сервис цэнтрийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  • Улаанбаатар хотын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн анги танхимуудыг агаар цэвэршүүлэгчээр хангасан бөгөөд цаашид энэ талын арга хэмжээг илүү үр дүнтэй, оновчтой хэлбэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • НМХГ-ын бүтцэд агаарын чанарын хяналтын хэлтсийг байгуулсан бөгөөд үүний үр дүнд түүхий нүүрсний шаталтаас ялгарах хорт бодисоос хэд дахин илүү хорт бодис ялгаруулдаг пластик болон олгой хаймар, дугуй, ажилласан тос масло шатаадаг байдлыг цаг алдалгүй зогсоодог болсон гэдгийг Хотын дарга чуулганд оролцогчдод хандан онцолж хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан ба үүнтэй уялдуулан Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгосон. Энэ ажлын хүрээнд агаар болон орчны бохирдлыг бууруулахад үйлсэд заавал нэгдэхийг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэддээ уриаллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Previous Post

Капитал банкийг ТАТАН БУУЛГАХ шийдвэр гаргалаа

Next Post

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЛӨӨ

Next Post
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЛӨӨ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ӨГЛӨӨ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.