• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-30
Ангилал: Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.12.30)-ийн нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д заасны дагуу энэ сарын 26-ны өдөр Засгийн газраас Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилсан талаар мэдээлэв.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцсан юм. Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэж, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох, улс төрийн нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4.0 хувь, хоёр намын эвсэл 5.0 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7.0 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэжээ.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг дүгнэлттэй танилцсанд тооцлоо.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Previous Post

ХЗБХ, ХХНББХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэв

Next Post

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилов

Next Post
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.