Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Монгол улсын иргэд рүү цахимаар халдлага үйлдэж, бусдаас мөнгө зээлж, бараа бүтээгдэхүүн зарна хэмээн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг 2025.12.22 оны өдөр Тайландын хаант улсаас авч иржээ.
Тодруулбал Б нь иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан, худал хэлэн мөнгө авч, бараа бүтээгдэхүүн зарна хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгож иргэдийг залилдаг байсан Б-г баривчилжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн “Б”-г шилжүүлэн авчирлаа.Ялладагч Б нь 2023 оноос бусдын фэйсбүүкийг хакердаж залилах гэмт хэрэг үйлдэл нь тогтоогдсон.
Иргэд та бүхэн бусдад нууц үгээ өгөхгүй байх, өөрийн хувийн мэдээллээ хадгалж хамгаалж цахим орчинд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.











Сэтгэгдэл бичих