• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна
МЯНГАНЫ СОРИЛТЫН КОМПАКТЫН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНТАЙ ХАМТРАН УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМЫН УНДНЫ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БОЛОН ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД БЭЛЭН БОЛЖ, ТУРШИЛТ ТОХИРУУЛГЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг тус тус хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрч, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэтрүүлэн, шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.
Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд сүвлэгээний аргаар шугам хоолой суурилуулах шинэ технологи нэвтрүүлж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх нийт 55 км шугам хоолойг зарим газар Туул гол болон төмөр зам микротунель буюу бичил туннель өрөмдөн, сүвлэгээ хийж холбосон. Мөн Монгол Улсад анх удаа худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “glass beads” буюу шилэн бөмбөлгөн шүүрийг ашигласан.
​Хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэмжээг бууруулан хоногт 50 мянга, жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх, хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлэн усаа авч эхлээд байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2,427,657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэж байна.
Previous Post

Өнөөдөр төрийн байнгын хороод дараах асуудлаар хуралдана

Next Post

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

Next Post
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.