• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

16 дэд сайдыг хоолны сав хэмээн үзсэн АН-ын бүлэг ам ажил нь зөрсөн Ерөнхий сайдыг огцруулж чадах уу?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-22
Ангилал: Тод мэдээ, Улс төр
16 дэд сайдыг хоолны сав хэмээн үзсэн АН-ын бүлэг ам ажил нь зөрсөн Ерөнхий сайдыг огцруулж чадах уу?

АН-ын бүлэг пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар-тай уулзаж, дэд сайд нарыг огцруулах шаардлага тавьсан нь улс төрийн хувьд нэлээд оройтсон, тооцоогүй алхам боллоо. Учир нь Ерөнхий сайд тэдний “шахалтыг” хялбархан няцааж, хариуцлагыг нь өөрсдөд нь үүрүүлсэн нь АН-ын хувьд илт ухралт болов.

Уулзалтын үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл Засгийн газар бодлогын асуудал ярих бус, албан тушаалын томилгоо, халаа сэлгээнд хэт автаж, зардал нэмсэн шийдвэрүүдийг тасралтгүй гаргаж байгааг шүүмжилсэн. Тэрбээр дэд сайдын томилгоо нь төсвийн ачааллыг нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнес эрхлэгчид дампууралд ойртож, иргэд бухимдаж байгааг онцолсон юм.

Гэвч Ерөнхий сайд энэ бүх шүүмжлэлийг улс төрийн хариуцлага болгон хүлээж авахын оронд, “Засгийн газар хуулийн хүрээнд ажиллаж байна” гэх тайлбараар бултаж, дэд сайдын асуудлыг шийдэх түлхүүрийг сөрөг хүчинд шидэв. Өөрөөр хэлбэл, “дэд сайд хэрэггүй гэж үзэж байвал хууль санаачлаад ир” гэсэн үгээр АН-ыг өөрсдийнх нь шаардлагад баригдсан, бодит алхам хийхээс өөр гарцгүй нөхцөлд оруулав.

Ингэснээр дэд сайдын томилгоог шүүмжилж орж ирсэн АН-ын бүлэг эцэстээ хуулийн төсөл боловсруулах, батлуулах хүндхэн даалгавартай үлдэж, улс төрийн “мад”-д орсон нь тодорхой болов. Харин Засгийн газар өмнөх шийдвэрээ огт өөрчлөхгүй, хууль зүйн тайлбарын цаана нуугдан үлдлээ.

Нөгөө талд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т дэд сайдын зохицуулалт тодорхой заасан байхад МАН-ын удирдлагууд 128 хяналтын менежерийг цомхотгосон нэрээр 16 дэд сайдыг томилж, төрийн данхар бүтцийг улам зузаатгасан нь бодит байдал дээр “цөмхрүүлэлт” бус, нэр өөрчилсөн тэлэлт болсныг шүүмжлэгчид онцолж байна.Хяналтын 128 менежер төсвөөс цалинждаггүй гэж Ч.Лодойсамбуу гишүүн Чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байсан

АН-ын бүлгийн гишүүд “20 яам, 40 сайдтай төр байж болохгүй” хэмээн мэдэгдсэн ч бодит үр дүн гаргах эхний алхмаа хийж чадалгүй, харин ч Ерөнхий сайдын тоглоомд орсон дүр зураг харагдлаа. Үүний дараа тэд Ерөнхий сайдыг огцруулах бичиг санаачлан, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл тархсан нь АН-ын зүгээс байр сууриа “аврах” оролдлого гэж харагдаж байна.

Хэрэв УИХ-ын 32-оос доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжвэл уг асуудал парламентын хэлэлцэх шатанд орно. Харин 126 гишүүний 64-өөс дээш нь дэмжсэн тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Гэвч бодит улс төрийн харьцааг харвал АН-ын энэ оролдлого амжилтад хүрэх магадлал тун бага харагдаж байна.

Засгийн газар сүүлийн үед тааруухан ажиллаж байгаа нь үнэн. Бензин хомсдож, төсөв тасалдаж, иргэдийн баярлах эрхэд хэмнэлт нэр барьж бүдүүлгээр халдаж байна. Төрийн жирийн албан хаагчид өөрсдийн цалингаасаа мөнгө цуглуулж шинэ жил тэмдэглэсэн ч бусдын нүдэнд төсвийн мөнгөөр баярлаж буй мэт харагдаж, хэн нэгнийгээ намнах үгүйсгэх байдал үүсгэж байгаа бөгөөд татвар торгуульд туульдсан иргэд, хүүхдүүд баярлаж болохгүй дарангуйлсан данхайсан нийгэм бий болгож байна.
Хулгайтай тэмцэнэ гэж их л сайхан итгэл хүлээлгэж, шударга засгийн газрын тэргүүнтэй боллоо гэдэг ам ажил нь зөрсөн үйлдэл болоод байх шиг.Засгийн газрын шинэ жилүүд шил дарааллан болж, мөнгөндөө хахсан мэт тансаглал иргэдийн бухимдлыг тултал хүргэж байгаа нь үнэн.

Ингээд харахад АН эхний нүүдлээрээ Засгийн газрыг шахах бус, харин өөрсдөө шахалтад орж, Ерөнхий сайд Г.Занданшатарт улс төрийн “мад” тавиулсан хэвээр байна. Харин дараагийн нүүдэл нь бодит улс төрийн тэмцэл үү, эсвэл олон нийтийн бухимдлыг намжаах ээлжит мэдэгдлээр хязгаарлагдах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

Бэлтгэсэн Т.Саранцэцэг

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

ЭМЯ: Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ

Next Post
ЭМЯ: Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ

ЭМЯ: Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.