• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-08
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцжээ

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлээд байна. “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн хангана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.

Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хориглосон, эсвэл нэмэлт шаардлага тогтоосон 40 гаруй хууль үйлчилж байна. Мөн аж ахуйн үйл ажиллагааны явцад төр болон аж ахуй эрхлэгчийн хооронд баримтлах, эдийн засгийн үйл ажиллагаа чөлөөтэй байх, тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн ерөнхий зарчмуудыг тогтоож, нэгтгэсэн хууль одоогоор байхгүй байгаа юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хуулиудыг шүүж үзэхэд нийт 378 хуулиас эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна.

Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 176 орноос 74 дүгээрт эрэмбэлэгдэж “хангалтгүй”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал”, “бизнесийн эрх чөлөө”-ний үзүүлэлтээр дунджаас доогуур үнэлгээ авч, бизнес эрхлэх орчин “таатай бус”, өрсөлдөх чадвар “сул” улс оронд тооцогдож байгаа юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн өмчийн халдашгүй байдлыг хангах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад 100 гаруй хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн боловсруулалтыг хийж байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар төрөөс эдийн засгийн талаар баримтлах зарчмыг тодорхойлж, нийтлэг баталгааг хангах, хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдлыг түргэн, шуурхай шийдвэрлэх, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчилж, ил тод болгох юм.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй Зөвлөлийн гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг яаралтай боловсруулан өргөн барьж, Улсын Их хурлаар хэлэлцэх хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүдийн татварын асуудалд онцгой анхаарч, өсөж бойжих эрх зүйн орчныг нээж өгөх хэрэгтэй. Аймаг орон нутгуудыг онцлогийн дагуу төрөлжүүлэн хөгжүүлэх цаг болсныг дурдаад уг хуулийн төсөл нь бизнесийн орчин, эрх чөлөөнд баталгаа өгч байна гэсэн юм. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжсэнээр Монгол Улсын эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцолж байв.

3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар шийдвэрлэлээ.

Previous Post

Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

Next Post

Ж.Чинбүрэн: Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2026-10-27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-10-27
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.