• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг дараах гишүүд авчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-02
Ангилал: Улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг дараах гишүүд авчээ

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх заалтын дагуу Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 120-оос доошгүй хоногийн өмнө … Байнгын хороонд болон олон нийтэд энэ тухай мэдэгдэх гэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2021 оны 95 дугаар тогтоолоор томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, 96 дугаар тогтоолоор томилогдсон Д.Зүмбэрэллхам нарын бүрэн эрхийн хугацааны талаар Хууль зүйн байнгын хороонд мэдэгдсэн байдаг.

Дээрх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчдээ бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг парламент.мн цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулсан гэлээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд бүртгэхээр тогтож, сонгон шалгаруулалтын зарыг www.parliament.mn цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн сайтуудаар түгээсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргах ажлын хүрээнд Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг 21 хоногийн хугацаанд хүлээн авахаар нийтэд мэдээлсэн бөгөөд тус хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нийт 25 хүн нэрээ дэвшүүлэн, холбогдох материалыг нэр дэвших хүсэлтийн хамт Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээр ахлуулж байгуулсан юм.

Нэр дэвшигчээр бүртгэх, нийтэд мэдээлэх ажлын хүрээнд Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж хууль тогтоомжид заасан материалын шаардлагыг хангасан гэж үзэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт, материалаа ирүүлсэн 25 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тухай ажлын хэсгийн тогтоолыг баталж, 25 нэр дэвшигчийн материалыг Улсын Их Хурлын цахим хуудаст нийтэлсэн байна.

Нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх ажлын хүрээнд холбогдох журмыг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигч тус бүрийн илтгэгч гишүүнийг сугалаагаар тодруулж, илтгэгч гишүүнийг томилсон.

Илтгэгч гишүүд нь нэр дэвшигчдийн талаар ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг судалж, үнэн зөвийг нягтлах, хэвлүүлсэн бүтээл, олон нийтэд өгсөн мэдээллийг судалж дүгнэх, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авч, нэр дэвшигчтэй ярилцлага хийх, түүнээс нэмэлт мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах зэрэг ажиллагааг хийсэн байна.

Энэ хугацаанд нэр дэвшигчидтэй холбоотой иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, мэдээллийг тухай бүр илтгэгч гишүүнд хүргүүлсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг нягтлах зорилгоор эрх бүхий байгууллагаас тодруулга авч ажиллажээ.

Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 25 хүн нэр дэвшсэнээс 1 хүн нэрээ татаж нийт 24 нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулсан байна.

Нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгох ажлын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд ажлын хэсгийн гишүүд илтгэгч гишүүний тайлан болон холбогдох бусад баримт, мэдээлэлд үндэслэн нууцаар санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хоёр хүртэл хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд тайлангийн хамт ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх гэж заасны дагуу Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж илтгэгч гишүүд нэр дэвшигчдийн талаарх бэлтгэсэн дэлгэрэнгүй тайлангаа танилцуулж, нууц санал хураалт явуулжээ.

Нууц санал хураалтад ажлын хэсгийн 11 гишүүнээс 10 гишүүн оролцож Сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр саналаа өгсөн бөгөөд 24 нэр дэвшигчээс Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авч сул орон тоонд дэвшүүлэх тоо бүрдсэн тул Ажлын хэсэг дээрх нэр дэвшигчдийг Хууль зүйн байнгын хороонд санал болгохоор тогтож, Ажлын хэсгийн тогтоолыг баталсан болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах (8 санал), Ч.Баянжаргал (7 санал), Ц.Жавхлантөгс (6 санал), Ч.Өнөржаргал (6 санал) тус тус авсан байна.

Сонгон шалгаруулалтын журмын 13.2-т “Байнгын хороо энэ журамд заасны дагуу хүсэлт, тайланг байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор томилгооны сонсголын товыг тогтож нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигч нартай хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг  бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах Н.Алтанхуяг гишүүний горимын саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

ӨБХ: Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал хэлэлцлээ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг дараах гишүүд авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг дараах гишүүд авчээ

2025-12-02
ӨБХ: Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал хэлэлцлээ.

ӨБХ: Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал хэлэлцлээ.

2025-12-02
2026 ОНЫ ТӨГСГӨЛД АЛТНЫ ҮНЭ 5000 АМ.ДОЛЛАР ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2026 ОНЫ ТӨГСГӨЛД АЛТНЫ ҮНЭ 5000 АМ.ДОЛЛАР ДАВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2025-12-02
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2025-12-02
ТУРШИЛТЫН ХУГАЦАА ДУУССАН ТОХИОЛДОЛД АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛТНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ҮҮРЭГГҮЙ

Гадаа талбайн мөсөө арилгахгүй бол хохирол төлнө

2025-12-02
ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-12-02
Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-12-02
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

2025-12-02
ДЭМБ таргалалтыг эмчлэх GLP1 төрлийн эмийн хэрэглээнд зориулсан дэлхийн хэмжээний шинэ удирдамж гаргалаа

ДЭМБ таргалалтыг эмчлэх GLP1 төрлийн эмийн хэрэглээнд зориулсан дэлхийн хэмжээний шинэ удирдамж гаргалаа

2025-12-02
ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

2025-12-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.