• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-30
Ангилал: Бусад мэдээ
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ

29-30-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-ний өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -31…-36 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14…-19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Алтайн өвөр говиор -2…-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

12 сарын 01-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд нутгийн зарим газраар, 03, 04-нд тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -22…-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 03-наас хүйтний эрч суларна.

Previous Post

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа

Next Post

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Next Post
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.