• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОХУ-тай нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-24
Ангилал: Нийгэм
ОХУ-тай нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийжээ

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тэргүүлсэн Иргэний нисэх болон үндэсний агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид ОХУ-ын Тээврийн дэд сайдын урилгаар Москва хотноо ажиллаж, 2025 оны 11 дүгээр сарын 18-нд Холбооны агаарын тээврийн агентлагт хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийлээ.

Уулзалтад Оросын талын холбогдох байгууллагын төлөөлөл, түүний дотор Холбооны агаарын тээврийн агентлагийн удирдлагууд болон үндэсний агаарын тээвэрлэгчийн холбогдох хэсгийн менежерүүд оролцов. Монголын талаас ИНЕГ, МИАТ ХК, Аэромонголия ХХК, Изнис Эйрвэйз ХХК болон Монголиан Эйрвэйз Карго компанийн удирдлагууд оролцсон юм.

Хоёр тал шууд нислэг сэргээх үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, цар тахлын дараах зорчигчийн урсгал хангалтгүй байгаа, шууд нислэгт ашиглах боломжтой агаарын хөлөг аль аль талд хүрэлцээгүй байгаа, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан санхүүгийн гүйлгээ болон захиалгын системийн шууд холболт бүрдээгүй зэрэг шалтгаанаар одоогоор шууд нислэг эхлүүлэхэд хүндрэлтэй байгааг тодотголоо.

Аэрофлот компанийн зүгээс Москва Улаанбаатарын чиглэлд ашиглаж болохуйц зургаан онгоц байгаа ч өнөөгийн байдлаар бусад чиглэлийн эрэлт давамгай байгаагаас Улаанбаатарын хуваарьт онгоц гаргах боломжгүй гэв. Монголын тал ч мөн адил зорчигчийн эрэлт, нислэгийн алслалт болон борлуулалтын системийн холболтын нөхцөлийн улмаас шууд нислэгийн боломж хязгаарлагдмал байгааг тэмдэглэв. Иймд одоогоор тогтмол үйлдэгдэж буй Красноярск болон Эрхүүгийн чиглэлд холбох нислэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод илүү таатай сонголт бүрдүүлэх нь зүйтэй гэж талууд үзлээ.

Энэ хүрээнд дээрх хоёр чиглэлд долоо хоногт хоёр удаа үйлдэж буй нислэгийн хуваарийг Москвагийн холбох нислэгүүдтэй уялдуулах, зорчигчийн урсгал болон зах зээлийн эрэлтийг үндэслэн давтамж нэмэх, улмаар Монголын тээвэрлэгчдийн борлуулалт болон суудал захиалгын системийн уялдааг сайжруулснаар Ази руу чиглэсэн транзит урсгалыг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх талаар талууд санал нэгдэв. Цаашдын нөхцөл байдал сайжирч, зах зээл тэлж, зорчигчийн эрэлт өссөн үед шууд нислэгийг тохирох агаарын хөлгөөр сэргээх боломжийг мөн ярилцлаа.

Үүнээс гадна ОХУ-ын агаарын зайгаар Транссибирийн агаарын коридор ашиглан нисэх чиглэлийн агаарын навигацын үйлчилгээ, Төв Азийн улс орнууд руу нислэг үйлдэх боломж, хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт цэг байгуулах асуудал, агаарын навигац болон иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцо

Previous Post

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө

Next Post

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна

Next Post
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.