• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-25
Ангилал: Нийгэм
ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

Уул уурхайн компаниудын хариуцлагагүй байдлаас болж, жирийн иргэд амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох асуудал гарсаар байна.Хамгийн сүүлийн нэг ноцтой осол гэвэл Төв аймгийн Заамар суманд гарсан “Эко алтан заамар” компанийн уурхайд гарсан хөрсний нуралт байлаа. Энэхүү харамсалтай ослоос болж дөрвөн хүн амиа алдсан бол хоёр хүн эрэмдэг зэрэмдэг болоод үлдсэн.Осол гаргасан тус компанийн 100 хувь буруу ч компанийн удирдлагуудын зүгээс байгалийн буруутай үйлдэл гэж ярьсан. Учир нь осол гарахаас нэг хоногийн өмнө тус уурхайн хавьд 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь хөрс нурах шалтгаан болсон гэх.Гэхдээ энэ үндэслэлийг холбогдох албанынхан үгүйсгэсэн юм. Тэнд ажилладаг иргэдийг хэлснээр осол гарахаас 7 хоногийн өмнө шороо бага багаар нураад байсан. Гэвч компанийн удирдлагууд ажилчдадаа загнаж талбай руу оруулсан гэх мэдээлэл үнэнийн ортой юм.Тэгвэл ослоос долоо хоногийн өмнө нуралт болж болзошгүй талаар мэдээлж байсныг компанийнхан тоогоогүй байна.МХЕГ-аас “Эко алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын талаар өнгөрсөн баасан гарагийн орой мэдээлэл хийсэн.Тус газраас “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, энэ сарын 18-ны өдөр улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлт гаргаж, УУХҮЯ-нд албан бичгээр хүргүүлжээ.Дүгнэлтэд дурдсанаар “Эко алтан Заамар” компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.Мөн гидрогеологийн судалгаагаар 51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв.Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний ус болох нь батлагджээ.Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан дотоод хяналт шалгалтаар мөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж осол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-ны өдөр хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна.Тодруулбал “Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөн даруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай талаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ.Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтай осол гарсан аж.Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журам батлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвч дотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцолжээ.Ийнхүү хууль дүрмийн дагуу биш, аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж өнөөдөр дөрвөн айлыг өнчрүүлсэн байгаа юм.Тэд гаргасан алдаагаа уучилж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хохирч үлдсэн ар гэрийнхэнд нь хэдэн сая төгрөг, хоёр өрөө байр өглөө ч аавынх нь, ханийнх нь, хүүгийнх нь орон зайг нөхөж чадахгүй гэдгээ ойлгож байгаа болов уу.Дашрамд дуулгахад, Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлүүлээд байна.

Эх сурвалж: Zarig.mn

Previous Post

Л.Бямбаа агсан хүүгийнхээ амийг аварсан уу, дарамтлуулсан уу!

Next Post

Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Next Post
Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2025-12-13
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

2025-12-13
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

2025-12-13
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-13
2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025-12-12
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

2025-12-12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12
Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

2025-12-12
Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

2025-12-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.