• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    “Police Support Zone” булан байгууллаа

    “Police Support Zone” булан байгууллаа

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ТҮЛЖ БАЙГАА ХАГАС КОКС НҮҮРСНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

    Өнөөдөр \2025.11.07\ирэх оны төсвийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцэнэ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    Одоогийн байдлаар дараах эмнэлэгүүд ажил хаялтад нэгджээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    ХХНББХ: Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ

    ХХНББХ: Амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрх хангагдаж буй эсэх тухай Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ

    Нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүллээ

    Нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүллээ

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал болно

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

ЭЗБХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ

Саранцэцэг by Саранцэцэг
2025-11-06
in Нийгэм, Улс төр
ЭЗБХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаан 16 цаг 33 минутад, гишүүдийн 53.1 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор зохицуулсан бөгөөд гагцхүү Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн байгалийн баялаг, стратегийн ордуудыг захиран зарцуулах онцгой эрхтэй хэмээн хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох “Ухаа худаг”-ийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасныг үндэслэн 33 гишүүн тогтоолын төслийг санаачлан, өргөн мэдүүлжээ.

Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тавантолгойн бүлэг ордын Энержи Ресурс компанийн эзэмшиж байгаа “Ухаа худаг”-ийн хэсгийн тусгай зөвшөөрөл нь 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө олгогдсон буюу асуудал байхгүй гэдэг аудитын дүгнэлт 2012 онд гарсан байгааг Б.Уянга гишүүн хэлээд, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ өмнө нь хянан шалгагдсан асуудлуудаар дахин шалгахаар, давхардсан гэж үзэж байгаа тул төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. “Ухаа худаг”-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа Ч.Лодойсамбуу гишүүн илэрхийлээд тусгай шалгалтын сэдвийн хүрээтэй холбоотой тодруулга хийж, төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас хариулт авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж нам, эвслийн бүлгүүдээс хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар ирүүлсэн нэрсийг, эдгээр гишүүн нь тухайн асуудлын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тэмдэглээд, Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж танилцууллаа.

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг мөн тусгасан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга танилцуулав. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна.

Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Үргэлжлүүлэн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ

Next Post
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ

Discussion about this post

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна

2025-11-08
Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ

Улаанбаатар болон Бурёнг хот хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ

2025-11-08
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол Дорнын зурхай

2025-11-08
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-11-08
Боловсролын яам ялгаатай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах хүрээнд Япон Улсын Оберлин их сургуультай хамтран сургалт зохион байгуулж байна

Боловсролын яам ялгаатай хэрэгцээт хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах хүрээнд Япон Улсын Оберлин их сургуультай хамтран сургалт зохион байгуулж байна

2025-11-07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

2025-11-07
“Police Support Zone” булан байгууллаа

“Police Support Zone” булан байгууллаа

2025-11-07
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ

Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ

2025-11-07
“ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СААРМАГЖУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ҮЙЛДВЭРИЙН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ СААРМАГЖУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025-11-07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

2025-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.