• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Банкуудад ИТГЭЖ болох уу?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-12
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Банкуудад ИТГЭЖ болох уу?

Арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧС/ гаргаснаар өмнө нь мэдээлсэн. Капитал банкийг оруулалгүй тооцсоноор 13 банкны нийт актив 32.7 их наяд төгрөг байгааг тайланд өгүүлсэн байсан. Тэгвэл “Монголын банкуудад итгэж болох уу?” гэдэгтэй холбогдуулан  Монголын банкны холбооны дэргэдэх судлаачид байр сууриа илэрхийлээд байна. Арилжааны банк бол мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийг татаж, дутагдалтай байгаа хэсэгт шилжүүлэн, харилцагчдын итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа үзүүлдэг,  харилцагчдын хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг. Эцсийн зорилго нь санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан ашиг олоход чиглэдэг, итгэлцэл дээр суурилдаг онцлог бизнес байдаг.

Эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын үүргийг банкны салбар дангаараа үүрч буйг үзүүлэлтүүд илэрхийлнэ. Тодруулбал,  манай ДНБ-тэй харьцуулахад банкны нийт актив 90 хувь, нийт зээл 50 хувь, иргэдийн зээл 31 хувь, ЖДҮ-ийн зээл 10 хувьтай тус тус тэнцэж байна. Энэ хэрээр банкны секторын  тогтвортой байдал чухал байдаг. Тэрчлэн банк, санхүүгийн тогтвортой байдлыг засаглал болон санхүүгийн үзүүлэлтүүдээр дүгнэдэг. Тухайн банк хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй эсэхийг санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлтээр хардаг байна. Тэгвэл Монголын банкуудын чадавхыг дараах үзүүлэлтүүдээс харна уу.

ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХАРЬЦАА

Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдлээс сэргийлж банкны хувьцаа эзэмшигчид тодорхой хэмжээний хөрөнгийг Монголбанкинд бэлнээр байршуулдаг.  Өөрийн хөрөнгийн хувь нь активын 14 хувиас доошгүй байх шаардлагатай. Тэгвэл Монголбанкны мэдээлэлд тулгуурласан дараах зурагт энэ харьцааг бүх банкууд хангаж байна.

ХӨРВӨХ ЧАДВАРЫН ХАРЬЦАА

Харилцагч богино хугацаанд их хэмжээний мөнгө шаардлагатай болоход тухайн цаг мөчид нь гаргаж өгч чадах уу? гэдэг нь банкуудын хувьд чухал байдаг. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд активын 25 хувиас их байх хэрэгтэй. Уг шаардлагыг бүх банкууд хангаж байгаа аж.

ХАДГАЛАМЖ 7.8 ХУВЬ ӨССӨН

Харилцагчид банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг. Банк  тэрхүү хадгаламжаар ААН, иргэдэд зээл олгодог. Иргэдийн банкинд итгэх итгэл хэр түвшинд байгааг  банкуудын хадгаламжийн өсөлт илэрхийлдэг. Тэгвэл 2018 онд банкны салбарын хадгаламж 13 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь   өмнөх оноос 7.8 хувиар өссөн үзүүлэлт.

Previous Post

М.Батсуурь: Шүүх зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар асуудалд ханддаггүй

Next Post

ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛЖ САЛЮТ БУУДУУЛЖ БАЙГААД БУСДЫН АВТОМАШИНЫГ ШАТААЖЭЭ

Next Post
ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛЖ САЛЮТ БУУДУУЛЖ БАЙГААД БУСДЫН АВТОМАШИНЫГ ШАТААЖЭЭ

ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛЖ САЛЮТ БУУДУУЛЖ БАЙГААД БУСДЫН АВТОМАШИНЫГ ШАТААЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.