• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Эрдэнэбат: “Эрдэнэт-ийн 49 хувийг хулгайлаагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-11
Ангилал: Улс төр, Эдийн засаг
Д.Эрдэнэбат: “Эрдэнэт-ийн 49 хувийг хулгайлаагүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн долоо хоногт томилттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй хоригдуулсан байна. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт байгаа. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Яагаад ОХУ “Эрдэнэт”-ийн хувиа зарах болсон бэ?

-Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байснаас ОХУ зарах болсон гэж ойлгож байгаа.

-Төр худалдан авах боломжтой байсан юм биш үү?

-Төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Ил захидалдаа хаалтын хугацааг тогтоосон байсан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад санхүүгийн зөрчил гаргасан гэсэн?

-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэдэггүй. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна. Тухайн үеийн Аж үйлдвэрийн яаманд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болно.

-Гэхдээ та “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах тогтоолд гарын үсэг зурсан байсан?

-Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосныг та юу гэж харж байна вэ?

-БНМАУ-ын бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй.  УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал.

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн төлөөллүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ

Next Post

Биеэ үнэлэгчидтэй ажилладаг “Төгс бүсгүйчүүд” улирал тутам 100 саяын санхүүжилт ЭМЯ-наас авчээ

Next Post
Биеэ үнэлэгчидтэй ажилладаг “Төгс бүсгүйчүүд” улирал тутам 100 саяын санхүүжилт ЭМЯ-наас авчээ

Биеэ үнэлэгчидтэй ажилладаг “Төгс бүсгүйчүүд” улирал тутам 100 саяын санхүүжилт ЭМЯ-наас авчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.