• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХХБ-ны удирдлагуудыг сулласан шүүгч Х.Идэрийн аав нь Эрдэнэт үйлдвэрээс цалинжиж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-11
Ангилал: Нийгэм, Хууль
ХХБ-ны удирдлагуудыг сулласан шүүгч Х.Идэрийн аав нь Эрдэнэт үйлдвэрээс цалинжиж байна

 Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд албадан авчирч, мэдүүлэг авсан нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал. Тэднийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид нэг хоног саатуулаад сулласан. Үүнтэй холбоотой шинэ баримтыг та бүхэнд дэлгэе.

 

Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татжээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын дөрвөн хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын тусламжтайгаар авчирчээ. Тэдэнд яллагдагчаар тооцон шалгах прокурорын тогтоолтой танилцуулахын тулд 3-4 удаа зарлан дуудах хуудас өгсөн авч ирээгүй байна. Иймд албадан авчраад, яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулжээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн прокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан.

Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг нэн даруй суллахаар болсон. Тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж тэрбээр дүгнэсэн байдаг.

Хувьтөгөлдөрийн Идэрийн шийдвэртэй холбоотой шуугиан

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар Д.Эрдэнэбилэг нарыг нэн даруй сулласан талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээ болон зарим цахим мэдээллийн хэрэгсэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар суллалсан гэх хардлага нийгэмд тархлаа. Учир нь дээрх захирамжийг гаргасан шүүгч нь УИХ-ын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий гишүүн Долгорын Хувьтөгөлдөрийн хүү байжээ. Д.Хувьтөгөлдөрийн хувьд МоАХ-ны нөлөө бүхий гишүүдийн нэг байсан, Ц.Элбэгдоржийн ойрын хүн. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан талынхныг шүүх ийнхүү маш хурдан шуурхай сулласан нь Ц.Элбэгдорж болон МАНАН бүлэглэлийнхний зохион байгуулсан ажил” хэмээн бичиж байгаа юм. Бичих нэг хэрэг, баримттай ярих өөр нэг хэрэг.

Х.Идэр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан уу

Шүүгч Х.Идэрийн шүүн таслах ажиллагааг ашиг сонирхолын зөрчилтэй явуулсан байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний аав Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авдаг хүмүүсийн нэг аж. Тус үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт медикал” эмчилгээ оношилгооны төвийн зохион байгуулалт, арга зүйн мэргэжилтнээр ажиллуулах тушаалыг ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн 2014 онд гаргаж байж. Үүнийг тус үйлдвэрийнхэн “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шахаагаар хийсэн” гэж ярьдаг юм байна.

2016 оны гуравдугаар сард “Эрдэнэт медикал” компани нь Японы хөрөнгө оруулалттай компанид шилжиж, зарим хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн мэдэлд шилжүүлж, улмаар Д.Хувьтөгөлдөр нарын олон хүнд сул зогсолтын олговорыг мөн оны нэгдүгээр сараас эхлэн үндсэн цалингийн 60 хувиар тооцож олгохоор болсон аж. Түүнээс хойш өдийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс үндсэн цалингийн 60 хувиар тооцож сул зогсолтын олговор Ц.Даваацэрэнгийн тушаалаар авч буй юм байна. Уг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Д.Хувьтөгөлдөрийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын төсөл боловсруулахаар болсон ч хараахан шийдвэрлээгүй юм байна.

Шүүгч Х.Идэрийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт шүүгчээр ажиллажээ

Энэ баримтаас үзэхэд олны дунд байгаа хардлага үнэний ортой бололтой. Шүүгч Х.Идэрийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт шүүгчээр ажилласан гэж үзэх үндэс ч байгаа юм. Уг нь “Нөлөөллийн мэдүүлэг” гээчийн шүүгч бүр хөтөлдөг ч төдийлөн авч хэлэлцдэггүй нь үүнээс харагдаж байна. Магадгүй шүүгч Х.Идэрийг ийм шийдвэр гаргахад аав нь нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Должингийн Эрдэнэбилэг болон бусад нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн талаар бид удахгүй хүргэх болно. Тэднийг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээс гадна өөр бусад үйлдлүүдэд нь эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Livetv.mn

Previous Post

Хөвсгөл нууранд автомашин цөмөрч гурван хүн амиа алджээ

Next Post

Л.Оюун-Эрдэнэ: 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн төлөөллүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн төлөөллүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн төлөөллүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.