• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийн хүнсний өдрийг угтан “Импортын хүнсний худалдаа-хяналт” сарын аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад хүнсний боловсрол олгох цуврал сургалтыг зохион байгуулж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-18
Ангилал: Нийгэм
Дэлхийн хүнсний өдрийг угтан “Импортын хүнсний худалдаа-хяналт” сарын аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад хүнсний боловсрол олгох цуврал сургалтыг зохион байгуулж байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Импортын хүнсний худалдаа-хяналт” сарын аяны хүрээнд, мөн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.
Сургалтаар хүүхдүүдэд дараах сэдвийн хүрээнд мэдлэг олгож байна. Үүнд:
Эрүүл, зөв зохистой хооллолт
Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошго ба түүний ач холбогдол
Хүнсний аюулгүй байдал ба гарын ариун цэвэр
2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн 8 дугаар ангийн 56 сурагч, 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн 35 сурагч хамрагдлаа.
Энэхүү сургалт нь амжилттай зохион байгуулагдаж, бусад дүүргүүдийн ЕБС-уудад шат дараатайгаар үргэлжлэх болно.
Сургалтын үеэр “Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэнг дэлгэн танилцуулсан бөгөөд шаардлага хангаагүй, буруу шошголсон, түргэн муудах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний талаар тайлбар мэдээлэл өгч, хүүхдүүдийн санал бодлыг сонсон, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо.
Previous Post

Нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна

Next Post

Амиа алдсан 16 настай охины ээж: ИТГЭЛ МИНЬ АЛДАРЧ, ЦӨХРӨНГӨӨ БАРАХДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН

Next Post
Амиа алдсан 16 настай охины ээж: ИТГЭЛ МИНЬ АЛДАРЧ, ЦӨХРӨНГӨӨ БАРАХДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН

Амиа алдсан 16 настай охины ээж: ИТГЭЛ МИНЬ АЛДАРЧ, ЦӨХРӨНГӨӨ БАРАХДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.