• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-15
Ангилал: Улс төр, Эдийн засаг
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.БАТХҮҮ ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад болон Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ралф Аямар, Зээлийн төсөл болон улс хариуцсан ахлах мэргэжилтэн Жан-Филлип Стийнс, Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагааны газрын бүс хариуцсан хамтын ажиллагааны тэргүүн Том Корри болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Адриен Мург нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2026–2028 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Эдийн засийн эрх чөлөөний тухай хууль”-ийн зорилго болон хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, цэнэг хураагуур болон дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн олон төрлийн механизмыг ашиглах, мөн олон талт хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаагаа онцоллоо.
Талууд Монгол Улсын Засгийн газар болон Европын хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн талаар болон Европын Холбооны санаачилгуудын хүрээнд Монголд чиглэсэн хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжсэн олон үе шаттай “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” (GADIP) төдийгүй бүс нутгийн хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Previous Post

Д. Очирбат: Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад дараах чиглэлүүдийг өглөө

Next Post

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Next Post
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.