• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ЦУЦАЛЖЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-07
Ангилал: Нийгэм, Хууль
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ЦУЦАЛЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, автомашины улсын дугаарын үйлдвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэлтийг хянаж буй Хөдөлгөөний удирдлагын төв дээр өнөөдөр /2019.03.06/ ажиллалаа.Автотээврийн үндэсний төв нь улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин, шуудан, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг явуулдаг.

Өнөөдрийн байдлаар Автотээврийн Үндэсний Төвийн мэдээллийн санд 970880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 871350 автомашин, 99530 механизм, мотоцикл, үүний 501934 нь нийслэлд, 369692 нь орон нутагт бүртгэлтэй. 2018 онд авто ослоор 562 хүн нас барж, 20435 хүн бэртэж гэмтсэн харамсалтай тоо баримт ч байна. Энэ нь техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, хариуцлагагүй жолоочийн үйлдэл, автозамын эвдрэл, гэмтэлтэй холбоотой юм.Салбарын сайд тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх, чадварлаг мэргэшсэн жолоочийг сайтар бэлтгэх, орон нутгийн замын хөдөлгөөний хяналтыг илүү сайжруулах, камержуулах, зорчигч тээврийн хэрэгслүүдэд дохиолол, хурд хэмжигч, GPS төхөөрөмж суурилуулах, автотээврийн улсын үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн техникийн шаардлага стандартыг хуулийн дагуу чанд мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.Мөн Тавантолгой-Гашуун Сухайтын нүүрсний уурхайн тээвэр, зохион байгуулалтад онцгой анхаарахыг сануулж, “С” зөвшөөрөлтэй холбоотой болон тээвэр зохион байгуулалтын асуудлаар ойрын хугацаанд ажлын хэсэг томилж, тусгай журмаар зохицуулахаар боллоо. Түүнчлэн автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг сайдын зөвлөлийн хурлаар цуцалсныг мэдэгдлээ

Previous Post

Худалдаа хөгжлийн Б.Мэдрээ Голомтын Д.Баясгаланд АНХААРУУЛГА өглөө

Next Post

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

Next Post
Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.