• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

12 дугаар ангиа төгсөж байгаа учир дүн муу байж болохгүй гэх шалтгаанаар улсын шалгалтын дүнг бодитой бус дүгнэж ажлаас чөлөөлөгдсөн гэх маргааныг шийдвэрлэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-30
Ангилал: Хууль
12 дугаар ангиа төгсөж байгаа учир дүн муу байж болохгүй гэх шалтгаанаар улсын шалгалтын дүнг бодитой бус дүгнэж ажлаас чөлөөлөгдсөн гэх маргааныг шийдвэрлэлээ
Ерөнхий боловсролын 42-р сургуулийн англи хэлний багш П.Н нь төгсөх 12-р ангиас авах Англи хэлний шалгалтын комисс-т томилогдон шалгалтад хамрагдсан 91 сурагчийн материалыг засахдаа 12-р ангиа төгслөө, дүн муу байж болохгүй гэх шаардлагыг бусад комиссын багш нартаа уриалж, сурагчдын оноог бодитой бус дүгнэсэн буюу зарим сурагчийн оноог багасгасан, зарим сурагчийн оноог ихэсгэсэн үйлдэл гаргажээ. Сургуулийн захиргаа англи хэлний багш П.Н-н тус үйлдлийг багшийн ёс зүйд нийцэхгүй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т зааснаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь 2024 оны 06 сард чөлөөлжээ.
П.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрвээ ёс зүйн талаар зөрчил гаргасан бол Боловсролын тухай хуульд заасны дагуу төрийн бус байгууллага шалган тогтоох ёстой, энэ талаар дүгнэлт гаргаагүй, ур чадварын талаар ажилдаа тэнцэхгүй байгаа бол энэ талаар зохих байгууллага мөн дүгнэлт гаргах ёстой ийм дүгнэлт гараагүй гэж маргаж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 26,4 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх: П.Н-н зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тус зөрчлийн талаар хангалттай нотлоогүй, тогтоогоогүй атлаа П.Н-г ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т буюу ур чадвар нь тэнцэхгүй мөн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлийг тушаалдаа хууль зүйн үндэслэл болгосон боловч тус үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний зохих заалттай авцалдахгүй, уялдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: 2 шатны шүүх ижил дүгнэлт гаргасан боловч хуулийг агуулгаар нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй нотлогдоогүй байна гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслээгүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Next Post

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ

Next Post
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.