• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-25
Ангилал: Нийгэм
Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов.

Монгол, Австрали хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн оны 10 дугаар сард уулзалт хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Тус хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэл нээж, зах зээлээ тэлэх, боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх юм.

Мөн тус улсад сурч, ажиллаж буй манай улсын иргэд, бизнес аялагчид, жуулчид хямд зардлаар зорчих, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Австрали хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улс Австрали Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоож, улс төр, боловсрол, уул уурхай, худалдаа, эдийн засаг, соёл болон иргэний нисэхийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа юм.

эх сурвалж: Монцамэ

Previous Post

Ж.ЧИНБҮРЭН: ХҮҮХЭД БҮР ӨВДСӨН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙН ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛГЭХ ЭРХТЭЙ

Next Post

Зеленский: “Оросыг одоо л зогсоохгүй бол дараагийн улс орон аюулд орно”

Next Post
Зеленский: “Оросыг одоо л зогсоохгүй бол дараагийн улс орон аюулд орно”

Зеленский: “Оросыг одоо л зогсоохгүй бол дараагийн улс орон аюулд орно”

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.