• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-06
Ангилал: Нийгэм, Улс төр
Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газраас Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалтыг өнөөдөр (2025.09.05) зохион байгууллаа. Уулзалтаар хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, тайлан мэдээлэл, илтгэлийг шаардлагад нийцүүлэн бэлтгэж цаглаврын дагуу ирүүлэх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тайлан, илтгэл, мэдээлэл болон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг цаглаврын дагуу ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж буйг танилцуулсан юм.  Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэх ёстой ч Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2-оос бусад нь хуулийн  цаглаварт багтаан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт  ирүүлээгүй байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа  байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл ирүүлэхэд анхаарах асуудлын талаар болон төлөвлөлтийг үр дүнд суурилан хийх, тайлагналтыг оновчтой бичих, хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлалын талаар  зөвлөмж өгч, өмнө ирүүлсэн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн байгууллага тус бүрээр анхаарах асуудлыг танилцуулав.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Г.Цэрэнжаргал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байгаа аргачлалын талаар мэдээлж, уг төлөвлөлтийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулан үндэсний болон салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээс санал авч, тусгаж буй талаар дурдсан юм. Түүнчлэн “Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал”, “Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим”, “Байгууллага, салбарын онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийн аргачлал”, “Үр дүнгүүдийн уялдаа холбоо” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Санхүүгийн зохицуулах хороо, Ёс зүйн хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа нар арга зүйн зөвлөгөө, тайлбар мэдээлэл өгч, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

Previous Post

МҮДЭБ: Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Next Post

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.