• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-05
Ангилал: Дэлхий, Улс төр
Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановын урилгаар тус улсад албан ёсоор айлчилж байна. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаетай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээг УИХ-ын даргад дэвшүүлж, ардчилсан хөгжлийн замналыг эхлүүлснээс хойших Монголын парламент улам бүр төлөвшин ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашгийг хангахын төлөө зүтгэж ирснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажилладаг хэмээн Казахстан-Монголын парламентын бүлгийн гишүүдийг танилцууллаа. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, томоохон төсөл,  хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэхийг зорино гэв.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа хоёр улсын бат бөх харилцааны тулгуур болж ирснийг онцоллоо. Түүнчлэн БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой хийсэн албан ёсны хэлэлцээг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарна хэмээлээ. Монгол Улсын Их Хурал, Казахстан Улсын Парламентын Мажилис хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, харилцааны эрх зүйн үндсээ бэхжүүлсэн нь айлчлалын онцлох ач холбогдолт үйл явдлын нэг боллоо гэдэгт талууд санал нэгдэв.

Уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, зам тээврийн салбарт тулгадаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, шинэ маршрут бий болгох, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах боломжит шийдэл зэрэг асуудлыг хөндлөө. Уулзалтын дараа айлчлалын бүрэлдэхүүн Сенатын ордонтой танилцав.Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүд болон УИХ-д суудал бүхий 5 нам, эвслийн төлөөлөл яваа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ

Next Post

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Next Post
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.