• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДОРНОД: Чөлөөлөх дайны ахмад дайчин Я.Өсөх 101 настай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-03
Ангилал: Тод Хүн
ДОРНОД: Чөлөөлөх дайны ахмад дайчин Я.Өсөх 101 настай

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өдгөө Дорнод аймгийн төв Чойбалсан хотод энх тунх амьдарч буй 101 настай Яримпилийн Өсөх бол 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Тэрбээр 1924 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд Яримпилийн 5 дахь хүү болон төржээ.

1939 оны Халх голын дайнд ахын хамт сумаасаа агт тууварлаж хүргэсэн хүү 1942 оны 5 дугаар сард 19 настайдаа цэргийн албанд татагдаж, хурандаа Дорж даргатай МАХЦ-ийн 7 дугаар дивиз буюу Байшинтын отрядын 19 дүгээр мотобуудлагын хорооны 2 дугаар сумангийн дарга Сэрээтэрийн удирдлага дор 3 жилийн цэргийн алба хаажээ. Ийнхүү цэргийн алба хааж байхдаа 1945 оны 8 дугаар сард Чөлөөлөх дайнд оролцож, Хятадын Жэхэ хот хүртэл тулалдаж явжээ.

Чөлөөлөх дайнд оролцсон тухайгаа тэрбээр “Хорооны дарга, комиссар Хурц морин хороог түргэн жагсааж, БНМАУ-ын Засгийн газраас Японы Засгийн газарт дайн зарласан тул ЗХУ-ын Улаан армитай мөр зэрэгцэн Өвөр Монгол, Хятадын хойд хэсгийг Японы цэргийн дарангуйллаас чөлөөлөх дайнд орно гэдгийг дуулгасан. Эх орны хил хязгаар тайван бус түгшүүртэй байсан тэр үед цэрэг дайчид өдөр шөнөгүй байлдааны сургуулилалт хийдэг байв. Гурван жилийн турш бэлтгэлд байсан манай хороо нэг л шөнө түргэн авч, Зөвлөлтийн дайчид дайсны түрүүчийн анги хороог устгасан тул бид замдаа дайсны ганц нэг үлдэгдэл хэсгийг буулгаж явсаар Жанчхүүгийн даваа хүрч, цааш Жэхэ хотод очсон. Бидний хориод нөхөд дайны олзлогдсон цэрэг, хоол хүнс, эд материалыг хүргэх байлдааны цагийн хариуцлагатай тушаалыг хүлээн авч нэр төртэй биелүүлсэн. Мянга мянган дайчдын хамт тулалдаж явсандаа бахархдаг” хэмээн дурсан сууна.

Япон улс дайнд бууж өгснөөр тэрбээр олзлогдсон япон цэргүүдийг харгалзан тухайн үеийн ЗХУ-ын нутгаар галт тэрэг, усан онгоцоор тээвэрлэж, БНМАУ-ын Цагаан нуурын дамжлага баазаар дамжин 1945 оны 11 дүгээр сард эх орондоо иржээ. Ийнхүү олзны япон цэргүүдийг харгалзан хянаж байгаад 1946 оны 4 дүгээр сараас Дотоод яамны 9 дүгээр хэлтэст шилжин олзны япон цэргүүдийг хянагч бага даргаар томилогдон ажиллажээ.

Харин 1947 оны 11 дүгээр сард цэргийн албанаас халагдсанаар 1948 оны 5 дугаар сараас Дорнод аймгийн Гурванзагал сумын Сүү тасгийн эрхлэгч, туслах мастер, Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүү заводын дарга хийж байгаад 1960 оноос аймгийн төвд шилжин суурьшсан байна. 1961 онд Дорнод аймгийн Боловсролын харьяа цэцэрлэг удирдах товчоо шинээр байгуулагдаад удаагүй байхад нярваар орж, аймгийн бүх цэцэрлэгийн хүүхдийн хоол хариуцсан бэлтгэгч нярвын ажлыг хариуцан 1991 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ.

Чөлөөлөх дайны 80 жилийн ой тохиож буй энэ үед ахмад дайчин Я.Өсөх залуу хойч үедээ хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хил хязгаарыг Та бүхэн минь нарийн чанд хамгаалж, нүд цавчилгүй харж байх хэрэгтэй юм шүү” хэмээн захиж байна.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

Монгол Дорнын зурхай: Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана

Next Post

2025 оны Монгол улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.09.03/ Баянхонгор аймагт эхэлнэ

Next Post
2025 оны Монгол улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.09.03/ Баянхонгор аймагт эхэлнэ

2025 оны Монгол улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2025.09.03/ Баянхонгор аймагт эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд 375 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 375 дэлгүүр нөөцийн мах худалдаалж эхэллээ

2026-01-20
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд,

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Катар Улсын Доха хотноо дэлхийн 80 гаруй орны батлан хамгаалахын сайд,

2026-01-20
Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна

Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайг 24 машин техник, 183 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж байна

2026-01-20
“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харзны усанд орвол зүрх хаагдах эрсдэлтэй”

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харзны усанд орвол зүрх хаагдах эрсдэлтэй”

2026-01-20
Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.01.19/ боллоо.

Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2026.01.19/ боллоо.

2026-01-20
Загварын салбарын домог Валентино Гаравани 93 насандаа таалал төгсөв.

Загварын салбарын домог Валентино Гаравани 93 насандаа таалал төгсөв.

2026-01-20
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-20
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-20
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

2026-01-19
ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

ЦЕГ: Согтуу хүн 20 минутад хөлдөнө

2026-01-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.