• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХҮНИЙГ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАРЧМЫГ ТӨСВИЙН БОДЛОГОД ТУСГАНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-14
Ангилал: Нийгэм
ХҮНИЙГ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАРЧМЫГ ТӨСВИЙН БОДЛОГОД ТУСГАНА
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ГБХНХЯ, НДЕГ, ЭМЯ, Сангийн яам, ЦХИХХЯ, ХББОСЯ, Зам тээврийн яам, Боловсролын яам, Үндэсний статистикийн хороо, төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 87 хүн оролцов. Дөрвөн үе шаттай явагдсан уг хэлэлцүүлгийг нээж ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар үг хэлж, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудал шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогсод хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд илүү анхаарах, дэмжих төвүүдийг орон нутагт нэмэгдүүлэх, мэдээлэл харилцаа холбооны хүртээмжтэй байдлыг сайжруулах, эмнэлэг, цагдаа, түргэн тусламжийн үйлчилгээ авахад дохионы хэлмэрч байдаггүй зэрэг тулгамдсан асуудлаар холбогдох салбарын мэргэжилтнүүдээс асууж тодрууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мөн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.
Previous Post

Хүнс хөдөө аж ахуйн газар: Өвлийн бэлтгэл- Ургацын бланс

Next Post

Эмээлт эко аж үйлдвэрийн парк: Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн ажлын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх Гэрээний хэлэлцээр үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.