Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 02/2265 тоот чиглэлийн дагуу Хархорин, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумдад ажиллалаа.
Тус ажлын хүрээнд:
Үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, тосны ургамал, жимс жимсгэнийн талбайд хэмжилт, судалгаа хийж ургацын урьдчилсан баланс болон хянан баталгаа хийж ажиллав.
Мөн цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг газар дээр нь заавар, зөвлөмж өгч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
• Улаанбуудай сүүн болцоос аарцан болцод шилжих шатандаа байна. Манай аймгийн тариалангийн бүс нутаг Хархорин сумын хувьд хавар хур тунадас багатай, хүйтэн байсан зэргээс хамааран (өдөр шөнийн темпратурын зөрүү ихтэй) өсөлт багатай гол иш намхан байна. Түрүү болон үрийн цутгалт боломжийн түвшинд байна.
• Төмс, хүнсний ногооны хувьд ногоон масс сайн байгаа ч, зарим талбайд усалгаа багатай үндэс үр томроогүй байгаа нь ажиглагдсан тул цаашид усалгаа нэмэгдүүлэх, ургалтын үеийн арчилгаа сайжруулах зөвлөмж өгч ажилласан.
• Хүлэмжийн таримлын хувьд агааржуулалт, усалгааны горим алдагдсанаас өвчин хортонд нэрвэгдэх шинж тэмдэг илэрсэн. Ургамал хамгааллын газраас гаргасан зөвлөмжийг газар дээр нь танилцуулж, хэрэгжүүлэхийг зөвлөв.
• Тэжээлийн ургамлын хувьд хур тундас багатай байсны улмаас, ургамлын өсөлт удааширч тачир намхан, болц дутуу байна. 8-р сарын сүүлчээр хур тунадастай, 9-р сард дулаан байвал ургамлын ургалт нэмэгдэж, ургац алдахгүй боломжийн байх төлөвтэй байна.
• Тосны ургамлын хувьд түрүү жилийг бодвол ургалт сайтай бундуужилтаас, цэцэглэлтийн шатандаа байна.
Дээрх ажлын үр дүнд ургац хураалтаас өмнө бодит байдлыг газар дээр нь үнэлж, аймгийн хүн амын хүнсний болон тэжээлийн нөөцийг найдвартай бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.












Сэтгэгдэл бичих