• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хамарын хийдэд лиценз авсан “Олон ихт баян” компанийн цаана хэн гэдэг гишүүн байна вэ?

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-02-10
Ангилал: Нийгэм
Хамарын хийдэд лиценз авсан “Олон ихт баян” компанийн цаана хэн гэдэг гишүүн байна вэ?

Хамарын хийдийн бүс нутагт анх 2007 оны наймдугаар сард 12925, 12922, 12923 гэсэн ашигт малтмал, ашиглалтын гурван лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Оуяашиоу” компанид олгосон нь өнөөдөр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр давалгаалаад байгаа болохоос бус эртний зүйл. Тухайлбал, Хамарын хийдийн уг газрыг 1998, 2010, 2014 онд тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тиймээс өнгөрөгч хугацаанд ямар ч хайгуул хийгээгүй байсаар “Оуяашиоу” компани нь өөрийнхөө бүрэн эрхийг мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компанид шилжүүлж шинэ тусгай зөвшөөрөл авснаар өнгөрөгч 2018 оны сүүлээр тус газарт бууриа зассан ч ахиад орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, аймгийн удирдлагуудын шийдвэрээр буулгасан аж.

Гэвч тэд зарга хийж, шат шатны шүүхээр явсан ч Хамарын хийд орчим газар нь улсын хамгаалалтад байдаг учраас хууль зүйн үүднээс олборлолт явуулах боломжгүй. Нөгөө талаас Монгол Улсын холбогдох яам, агентлаг газраас нэгэнт тусгай зөвшөөрөл олгосон учраас тус компанийг хохиролгүй болгох, эсвэл эн тэнцэхүйц орд газарт шилжүүлэх хуультай юм байна. Тиймээс хятадын компаниуд Хамарын хийд орчмын газарт нэгэнт олборлолт явуулж болохгүй учраас хууль дүрэм барьж яваад ахиухан нөхөн олговор авах, эсвэл том орд газар авах сонирхол давамгайлсан гэдгийг орон нутгийн мэргэжилтнүүд хэлж байна. Тиймдээ ч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани улсын тусгай хамгаалалтад байдаг газар гэдгийг мэдсээр байж хэргээр тэнд бууриа засч, олны эсэргүүцэлтэй тулгарч, анхааралд оруулах процесс явуулж байгаа гэдгийг ч нуусангүй.

“Даблью Эс Жи Эл” компани нь тусгай эрхийг шилжүүлэн авах үед лицензийг хаяж үрэгдүүлсэн учраас 20873 гэсэн шинэ дугаар авч, шинээр авсан лицензээ хэсэгчлэн “Олон ихт баян” компанид өгсөн байдаг. Ингэхдээ тус компанид 21248А дугаарыг ахиад өгсөн баримт бий. Харин “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компани нь хэсэгчлэн хоёр болгосон газарт хайгуулын ажил хийхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан хэмээн  мөнгө нэхэмжлэхээр улайрч байгаа эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Гэтэл “Оуяашиоу” компани нь анх Хамарын хийд орчим газарт зөвшөөрөл авсан цагаас хойш хайгуулын ажил явуулахдаа хоёр тэрбум төгрөг зарсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдсан байдаг ч мэргэжилтнүүд “хайгуулын ажил явуулаагүй” гэж үздэг. Тэгэхээр дээрх “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” компаниуд мөнгө нэхэмжилж байгаа нь зүйд нийцэх үү гэдэг асуудал тулгарч байна.

Тодотговол, “Олон ихт баян” компани нь тус газрыг 2018 оны нэгдүгээр сард хэсэгчлэн шилжүүлэн авсан байдаг бөгөөд зургаан сарын дотор Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж амжсан нь ихээхэн хар дагуулж буй. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол уул уурхайн чиглэлд төдийлөн үйл ажиллагаа явуулаагүй, энэ талын мэргэжилтэн, техник технологи байхгүй шахам компани бүү хэл мэргэжлийн өндөр түвшний компани ч ийм богино хугацаанд нөөц тодорхойлох боломжгүй гэдгийг онцолж байсан.

Дашрамд дурдахад, Хамарын хийдийн Ловон лам С.Борхүү “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагдаа /2019.02.04/ “Олон ихт баян компани нь манай нэгэн УИХ-ын гишүүний дүүгийнх юм байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахтай холбоотой бүрдүүлдэг бичиг баримтуудад ч аймаг, орон нутгийн зүгээс татгалзаагүй дэмжсэн тохиолдолд л баталдаг болохыг мэдлээ. Бензины сав байрлуулах, ажилчдын байр байгуулах, уурхай нээх асуудлуудыг орон нутгийн зүгээс зөвшөөрөлгүй авдаггүй юм байна. Энэ лицензийг цуцлабал, нөхөн олговор олгох тухай л дарга, цэрэг, алба хашсан хүмүүс мэдээллийн хэрэгслээр яриад байгаа юм” хэмээжээ. Үүнээс харвал нэгэнт тусгай хамгаалалтад байдаг газарт олборлолт явуулж болохгүй учраас улсаас нөхөн олговор нэрийн дор ихээхэн мөнгө авах, эсвэл эн тэнцэхүйц том орд газар авах кампанит ажил өрнүүлээд байгаа нь тодорхой харагдана.

Previous Post

Эмээ маань эрүүл энх байгаа

Next Post

ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ

Next Post
ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ

ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

2026-03-10
Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

2026-03-10
У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

2026-03-10
Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

2026-03-10
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

2026-03-10
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

2026-03-10
Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

2026-03-10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.