• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зуун айлын 400 орчим үйлдвэрийг нүүлгэнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-02-09
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Зуун айлын 400 орчим үйлдвэрийг нүүлгэнэ

Зуун айл орчимд үйл ажиллагаа эрхэлдэг барилгын материалын үйлдвэрүүдийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх шийдвэр гарсан ч хэрэгжилт удаашралтай байгаа аж.

Одоогийн байдлаар дээрх газарт 400 орчим үйлдвэр ажилладаг байна. Иймээс энэ хавраас эдгээр газруудыг аж үйлдвэрлэлийн бүс буюу Налайх дүүрэг рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх болжээ.

Ажил цаг хугацаандаа багтвал зуун айл орчим барилгажиж, орон сууцны хороолол болно, мөн дөрвөн эгнээ авто зам баригдаж, түгжрэлийг бууруулах боломж ч бүрдэх юм.

Өнгөрсөн онд зуун айл орчмоос 20 гаруй үйлдвэрийг нүүлгэсэн ч зарим аж ахуйн нэгж Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг буюу суурьшлын бүс дотор үйлдвэр барьж, үйл ажиллагаа явуулах болжээ. Өдгөө тэнд 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй юм байна. Үүний улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гацаж, агаар орчны бохидол ихсэж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс хэлсэн.

Тус хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Пример инвестмент групп” компанийн захирал Н.Мягмардорж “Өнгөрсөн жилээс энд шинээр гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Зуун айлд бизнес эрхлэгчид айлын хашааг худалдаж аваад л хөөсөн хавтангаар барилга бариад үйлдвэрлэл явуулдаг боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандсан боловч арга хэмжээ авдаггүй. Үүнээс болоод бидний ажил гацаад орлоо. Хорооны газар нутгийг орон сууцжуулж буй ч агаар, хөрсний бохирдол огт буурахгүй байгаа. Газраа чөлөөлж, орон сууцанд орсон иргэд эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож өгөөч, цонхоо ч нээх арга алга хэмээн байнга гомдоллодог” гэсэн юм.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт үйлдвэрийн барилга барьж болохгүй гэж заасан байдаг ч хэрэгждэггүй. Өмнө нь тэнд голдуу авто засварын газрууд үйлчилгээ эрхэлдэг байсан бол өдгөө вакуум цонх, тавилгын үйлдвэрүүд олноор нэмэгджээ.

Иргэдийн яриагаар бол тус үйлдвэрүүд юу түлдэг нь мэдэгддэггүй,  өтгөн хар утаа л яндангаар нь гарч байдаг. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компанитай газар чөлөөлөх гэрээ хийсэн иргэдийн газрыг барилгын дэлгүүрийн эзэд өндөр үнээр авдаг болсон гэж дуулдсан. Холбогдох албаныхан анхаарлаа хандуулахгүй бол энд барилгын материалын үйлдвэрийн зах нээгдэх нь” гэж хэлж буй юм.

Иймээс НИТХ-аанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд анхаарлаа хандуулахгүй бол ирэх жил ч дахиад 400 үйлдвэрийг хотоос гаргаж, Налайхын аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх тухай дуусдаггүй үлгэрээ ярьсан хэвээр байж мэдэх нь.

Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн парк бүрэн ашиглалтад орсноор барилгын материал үйлдвэрлэлийн салбар хөгжиж, 1500 хүний ажлын байр бий болно гэж үздэг.

Уг паркад одоогоор улс, нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээрийн зарим нь дэд бүтцийг бий болгохтой холбоотой ажлууд юм.

Тухайлбал, УБ-Чойрын уулзвараас НБМҮТП хүртэлх нийт 4.67 км авто зам барихаар болж гүйцэтгэгч “Арц суварга” ХХК зам барилгын ажлаа эхэлжээ. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барина. Энэ онд ашиглалтад оруулна.

Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯ-наас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Previous Post

Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ

Next Post

40-45 градус хүрч хүйтэрнэ

Next Post
40-45 градус хүрч хүйтэрнэ

40-45 градус хүрч хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

2026-03-12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-12
Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

2026-03-12
Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

2026-03-12
Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

2026-03-12
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

2026-03-12
37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

2026-03-12
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2026-03-12
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

2026-03-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.