• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-26
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Эдгээр мега төслөөс Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Ийнхүү дараагийн шатны бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд өнөөдөр Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин болон холбогдох албаныхан хоёрдугаар шугамын эцсийн буудал болох Архивын ерөнхий газар орчимд ажиллалаа.

Төслийн явц, ач холбогдлын талаар Улаанбаатар трам төслийн захирал Б.Ану-Үжин “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар трам төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг батлуулсан төдийгүй байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан. Цаашид барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх юм. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна. Шугамын эцсийн буудал буюу депо байршлыг тус бүр 10 га талбайд барьж байгуулахаар төлөвлөсөн” гэв.

 Түүнчлэн нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 30-40 минутад хүрэх тооцоолол гарсан буюу замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Улаанбаатар трам төслийн ахлах инженер Б.Содбаатар “Улаанбаатар трам төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна нэмэлтээр 2-3 эх үүсвэрээс үндсэн тэжээлүүдийг холбохоор Эрчим хүчний яамтай холбогдох уулзалтуудыг хийн, зөвшилцсөн. Мөн 2020 оноос хойш олон улсанд хэрэгжиж буй трамвайн төслүүдэд автомат холбоот дохиоллын системүүдийг ашигладаг болсон. Тэр ч утгаараа уг төсөлд олон улсын стандартын дагуу автомат хориглолын системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, трамвайн бүх үйл ажиллагааны хөдөлгөөнийг Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-иас SCADA системээр удирдан зохион байгуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.

Previous Post

2025 ОНЫ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИД ТОДОРЛОО

Next Post

10 дугаар Богдын эмээ Ц.Гарамжав: Өнөө цагт бүтээгдсэн Аглаг Бүтээлийн Хийд бол Бурханч багш болон түүний гэргий Ким багшийн хамтын олон жилийн судалгаа хөдөлмөр туршлагын үр дүн юм

Next Post
10 дугаар Богдын эмээ Ц.Гарамжав: Өнөө цагт бүтээгдсэн Аглаг Бүтээлийн Хийд бол Бурханч багш болон түүний гэргий Ким багшийн хамтын олон жилийн судалгаа хөдөлмөр туршлагын үр дүн юм

10 дугаар Богдын эмээ Ц.Гарамжав: Өнөө цагт бүтээгдсэн Аглаг Бүтээлийн Хийд бол Бурханч багш болон түүний гэргий Ким багшийн хамтын олон жилийн судалгаа хөдөлмөр туршлагын үр дүн юм

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.