• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын гишүүн Х. Баасанжаргал: Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань ‘байх ёстой зүйл’ хэмээн үзэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-25
Ангилал: Тод мэдээ, Улс төр
УИХ-ын гишүүн Х. Баасанжаргал: Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань ‘байх ёстой зүйл’ хэмээн үзэж байна
 УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
Өнөөдөр хөрөнгө оруулалтын саналаа өгөх сүүлийн өдөр.
Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.
МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мсж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань ‘байх ёстой зүйл’ хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг ‘уламжлах’ үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара  гишүүний хэлдгээр шүгэл үлээв.
Гэвч Munkhtur Narantuya Nara, бид 2-ыг юмыг зөв ойлго, энэ бол санал төдий, бид ийм л ажил хийж байж иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлнэ, том хулгай дээр дуугар гэх мэтээр АН, МАН-гүй чичлэв. Бид 2-ыг буруутгах нэг хэрэг, гэтэл өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр. Татвар төлөгчдийнхөө хөлсөө дуслуулж олдог мөнгөнд ийм үрэлгэн хандахыг тэвчиж чадахгүй.
Би өөрийн санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэлээ доор бичиж үлдээе. (Үндсэн хууль, Улс төр судлаач нар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлс бичих байх)
1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд ТАХ-ын 9%-ийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?
2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид ‘… нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална’ гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.
3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. Парламент болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.
4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улс төрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.
5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ.
Эцэст нь хэлэхэд сонгогчдын боловсрол үүнд хүчтэй нөлөөлж буй хэдий ч улс төрчид өөрсдөө УИХ-ын гишүүний хөөцөлдөж бариулсан барьсан барилгаар нь тэдний ажлыг хэмждэг болгожээ. Шинэ 126 гишүүнтэй парламент ЗГ-ын буруу жишгийг халахын төлөө ажиллаасай гэж хүсэж ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэлээ.
Previous Post

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана

Next Post

Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

Next Post
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.