• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НӨАТ-ын урамшуулал дутуу орсон бол мэдээллээ шалгаарай

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-02-02
Ангилал: Бусад мэдээ, Зөвлөгөө
НӨАТ-ын урамшуулал дутуу орсон бол мэдээллээ шалгаарай

Иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлээд байна. Зарим иргэдийн дансанд урамшуулал нь дутуу орсон гэх мэдээлэл байгаа  юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


– 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс олгосон. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн хоёр хувийн урамшууллаа аваад байна вэ?

-2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбумыг төгрөгийг буцаан олгохоор байна. Энэ мөнгийг буцаан олгоод эхэлчихсэн өнөөдөр 12.00 цагийн байдлаар 277.5 мянган хүнд 42 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Гүйлгээ дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаарддаг. Иймд энэ тоо нь минут тутам нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

-Буцаан олголт данс руу нь шилжсэн иргэдийн зарим нь урамшууллаа дутуу авч байна гэх гомдол , мэдээлэл байна. Энэ ямар учиртай вэ?

– Регистрийн дугаараар давхар и-баримтын хаяг нээснээс болж ийм асуудал гарч байна. Нийт давхар аккаунттай 12,4 мянган иргэн байснаас нэгтгэл хийн 8,8 мянган иргэн үлдсэн. Иргэд давхар хаяг үүсгэж, хоёуланд нь баримт бүртгүүлсэн бол аль нэг хаягийн НӨАТ-ын урамшуулал данс руу нь шилжсэн гэсэн үг. Хэрэв та давхар бүртгэлтэй бол хаягаа дахин шалгаж, нэгтгэх арга хэмжээг авахыг иргэдэд зөвлөж байна. Ийм гомдол иргэдээс цөөхөн ирж байгаа. Иймд ямар нэгэн байдлаар иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал дутуу олгогдох үндэслэл байхгүй.

– Баримтын мэдээлэл нь алдаатай, ямар нэгэн зөрчилтэй гэсэн хэчнээн иргэн байна. И-Баримтын хаяг руугаа ороход “Таны мэдээлэл бүрэн баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарч ирвэл ямар нэгэн зөрчилгүй, урамшууллаа авах эрхтэй гэсэн үг үү. Мөн “зөрчилтэй”-д тооцогдож,  буцаан олголтоо авч чадаагүй иргэдийн урамшууллыг хэзээнээс олгох вэ?

– “Таны мэдээлэл баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарсан бол таны буцаан олголтын урамшуулал олгогдоно. Нөгөө талаас урамшуулал олгохыг түр хойшлуулсан 65 мянга гаруй иргэд байна. Одоогийн байдлаар нэр бүхий 2 банкнаас буцаан олголтоо урьдчилан авсан 64,3 мянган иргэдийн мэдээллийг нягтлан шалгаж хуулийн хугацаандаа буюу 2019 оны 1-р улиралдаа багтаан шилжүүлэхээр ажиллаж байгаа. Нягтлан шалгаж дууссаны дараа дээрх иргэдийн буцаан олголтыг шилжүүлнэ. Үүнээс гадна зарим төлбөрийн баримтыг  шалган баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн 1000 гаруй иргэний мэдээллийг түр хугацаагаар хойшлуулсан.  Энэ нь НӨАТ-ын албан татварын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалган баталгаажуулахтай холбоотой. Хэрэв бүртгэсэн төлбөрийн баримт нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзвэл буцаан олголтыг цуцлах ба   зөрчилгүй бол  хуулийн хугацаандаа буюу 1-р улиралдаа багтаан шилжүүлнэ.

-“ХААН” банкнаас бусад банкны харилцагчдын НӨАТ-ын буцаан олголт шилжсэн гэх юм?

– Монгол банк нэгдсэн журмаар арилжааны банкнуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг. Банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаардах нь аргагүй юм. Үүнээс гадна арилжааны банкны үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой байж болно. Бид зарим арилжааны банкны удирдлагатай холбогдон буцаан олголтыг иргэдийн харилцах дансанд шуурхай шилжүүлэхэд  анхаарах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

Previous Post

Сар шинээр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын ХУВААРЬ

Next Post

Хөгжлийн банкны зээлийн мэдээллийг яаралтай нэгтгэж танилцуулах үүрэг өгөв

Next Post
Хөгжлийн банкны зээлийн мэдээллийг яаралтай нэгтгэж танилцуулах үүрэг өгөв

Хөгжлийн банкны зээлийн мэдээллийг яаралтай нэгтгэж танилцуулах үүрэг өгөв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.