• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын Их Хурал эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-07-10
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Улсын Их Хурал эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ

Эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж буй ес дэх Улсын Их Хурал нь улс төрийн таван намын төлөөлөлтэй төдийгүй хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэнээрээ онцлогтой. Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит чуулганаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах Байнгын хороодыг өөрчлөн байгуулж, дарга нарыг сонгосон юм. Тухайлбал, Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болгон өөрчиллөө. Түүнчлэн Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд нэгтгэснээр Улсын Их Хурал цаашид 8 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулна. Үүнтэй уялдуулан Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өргөтгөн холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталж, зарим Байнгын хорооны дарга нарыг сонгосон юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг улируулан сонгов. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Буланы Бейсен, Эдийн засгийн байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ренчинбямбын Сэддорж нар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар мөн анх удаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа нар ажиллана. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хоёр дахиа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр дахиа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Хассуурийн Ганхуяг нарыг сонгосон юм.

Ийнхүү ес дэх удаагийн Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит чуулганаас хойш Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Previous Post

Онцгой байдлын эрэн хайх, аврах ажиллагаанд 473,8 сая төгрөг зориулахаар боллоо

Next Post

Шинээр 7 генерал цолтон төрлөө

Next Post
Шинээр 7 генерал цолтон төрлөө

Шинээр 7 генерал цолтон төрлөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.