• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРИЛАА, ХОРИЛОО, СУЛЛАЛАА

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-30
Ангилал: Улс төр
АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРИЛАА, ХОРИЛОО, СУЛЛАЛАА
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига хээл хахуул, эрх мэдлийн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, дарга нарыг АТГ-аас сүр дуулиантай цагдан хорьж баривчилдаг.

Харин прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг. Гэтэл сүүлийн үед хоригдсон албан тушаалтнууд өмгөөлөгчөөрөө дамжуулан анхан шатны шүүхийн шүүгчид хүсэлт гаргаж, шүүгч хүсэлтийг нь хангаад батлан даалтад гаргадаг болов.

Барьж хориод хэрэгт нөлөөлүүлэхгүйгээр, мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр мөрдөж, шалгахгүй юм бол тэднийг барьж хорьж, цаг хугацаа барж яадаг юм бэ.

Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан С.Баярцогтыг баривчилсан бол өчигдөр орой батлан даалтад гаргав.

Түүний өмнө мөн л хахуулын хэрэгт холбогдсон Ч.Давааням, Н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод гаргасан юм. Одоогоор ерөнхий прокурор асан Д.Дорлигжав дүүтэйгээ бас өөр хүмүүс хоригдож буй. Гэхдээ тэд батлан даалтад гарахыг үгүйсгэхгүй юм. Өмгөөлөгчид нь батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа сурагтай.

Экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг тэргүүтнийг өнгөрсөн зун сүр дуулиантай барьж хорьсон ч сар гаруй хугацаанд суулгаж байгаад суллаад явуулчихсан. Өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй. Нөгөө батлан даалтад гарсан эрх мэдэлтнүүд гадаад дотогшоо аялж зугаалсан шиг явна.

Олон нийтийн зүгээс тэднийг хорьсон юм бол хорьсон чигээр нь байлгаж байгаад шүүх хурлыг нь хийх ёстой гэж үздэг. Үнэхээр их хэмжээний авлига авч, Оюутолгойн гэрээг бусдад худалдаж, өөрсдөдөө хэт давуу байдал олгож, улс орноо үр хойчтой нь өр ширэнд оруулсан юм бол тэдэнд хуулийн хатуу хариуцлага шийтгэлийг оногдуулах ёстой.

Гэвч хуулийн байгууллагаас баривчилж, цагдан хорих байранд эрхлүүлж байгаад батлан даалтад гаргачих юм бол хорьж яадаг юм бэ.

Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хурал нь болоод маргааш нь батлан даалтад гарсан тохиолдол ч байгаа юм.

Тухайлбал, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг ураны лиценз наймаалцсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч сар хорих шийдвэрийг гаргасан маргааш нь батлан даалтад гарсан байдаг.

Энэ талаар шүүхийн эх сурвалж хэлэхдээ “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22 -ны өдөр хүлээн авч шийдсэн. Улмаар яллагдагч О.Эрдэнэбулганы өмөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжыг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэдэг.

Гэх мэтчилэн хууль шүүхийн байгууллагуудаар тоглоом тохуу хийж, өөрсдийн хийсэн хэрэгтээ гэмших ч үгүй эрх дураараа яваа олон албан тушаалтан, дарга “сэтэртэй” хүмүүс байна.

Хорьсон чигээр нь байлгаж байгаад шүүх хурлыг нь хийж, яллалсан тохиолдол тун цөөхөн дөө. Тухайлбал, АМГТГ-ын дарга Д.Батхуяг ял сонсч ялаа эдэлж дууссан. Харин Газрын тосны газрын дарга асан А нь хоригдож байхдаа эрүүл мэнд нь муудаж амиа алдсан.

Өөрөөр цагдан хоригдож байх хугацаанд хэрэг нь шийдвэрлэгдсэн сэжигтнүүд алга. Экс Ерөнхий сайдуудыг мөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг олон нийт хүлээсээр байна.

Хамгийн гол нь хуулийнхан барилаа, хорилоо, шалгаж байна, суллалаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэт олон тайлбар шалтгаанаар албан тушаалтнуудын хэргийг эцэслэн шийдвэрлэдэг байгаасай.

О.Гэрэл
Оллоо.mn

Previous Post

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих санал шүүхэд иржээ

Next Post

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ МАРГААШНААС ЭХЛЭН ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ

Next Post
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ МАРГААШНААС ЭХЛЭН ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ МАРГААШНААС ЭХЛЭН ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

2026-03-10
Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

2026-03-10
У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

2026-03-10
Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

2026-03-10
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

2026-03-10
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

2026-03-10
Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

2026-03-10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.