• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх зохицуулалт тусгалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-06-30
Ангилал: Тод мэдээ, Хууль
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх зохицуулалт тусгалаа

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан билээ.

Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөрүүлжүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурийг тавьж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн баталлаа.

Ингэснээр хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх зохицуулалт үйлчилнэ.

Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлж байх асуудлыг шинээр тусгаснаас гадна хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчилж өгчээ. Гагцхүү үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах шаардлагаар хүний эрхийг зарим хязгаарлаж болох бөгөөд энэхүү хязгаарлалт нь ялгаварлан гадуурхаагүй, зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх гэсэн хүний эрхийн суурь зарчим, шаардлагад нийцсэн байх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Тодорхой хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгсон зохицуулалт тусгахад тавигдах шаардлагыг илүү тодорхой болгосон ба хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд нийцсэн байх, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх нөхцлийг тавихаар болж байна.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд тодорхой зохицуулалтыг тусгасан байна.

Тухайлбал, холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгаж байхаар хуульчилжээ. Шинэчилсэн зохицуулалтаар боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулж, иргэд, олон нийтэд тухайн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар тогтмол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос саналыг заавал авсан байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг төрийн аль байгууллага, хэдий хугацаанд хийж байхыг илүү тодорхой зохицуулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн бүлэг зохицуулалтыг уг хуульд тусгасан ба 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээл

Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр:

Хуулийн төслүүдэд хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг байх
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байх
Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна
Previous Post

ЭТТ ХК-ны туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ТТЖВСиӨү ХХК-ны ажилчдын эрх зөрчигдөж байгаа болон цалин хөлсөө хуулийн дагуу бодохгүй байна гэж өлсгөлөн зарлажээ

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Next Post
Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.