• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ, ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-06-26
Ангилал: Нийгэм
ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТ, ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО
    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн гурав дахь өдөр нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж 2000 гаруй иргэнийг хамрууллаа.
Нүүлгэн шилжүүлэх дадлага нь гамшгийн үед хүн амыг аюулгүй газарт яаралтай, зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг биечлэн хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг бодитоор турших зорилготой.
Иргэдийг өглөө 08:00 цагт түр цуглах талбайд эмх цэгцтэйгээр хуваарийн дагуу цуглуулж, бүртгэлжүүлэн, аюулгүй байдлын зааварчилгаа өгсний дараа нүүлгэн шилжүүлэх талбай руу зохион байгуулалттайгаар шилжүүлсэн.
Энэ үйл явц нь гамшгийн үед иргэдийг аюулгүй, хурдан шуурхай нүүлгэн шилжүүлэх чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодит нөхцөлд туршихад чиглэсэн бөгөөд энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн дадлагын онцлог нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) мэргэжлийн экспертүүд газар дээр нь ажиллаж, олон улсын аргачлал, стандартад нийцүүлэн заавар, дэмжлэг үзүүлсэн нь сургуулийн үр өгөөжийг нэмэгдүүлснээрээ онцлог байв.
Мөн дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар газар хөдлөлтөөс үүдэлтэйгээр нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд аврах ажиллагаа хэрэгжүүлэв. Аврагчид нуранги дор байгаа иргэдийг эрэн хайж, гаргаж аван, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлсэн. Аврах ажиллагаанд мэргэжлийн техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл ашигласан бөгөөд газар дээр нь холбоо, команд штабын уялдаа, эрүүл мэндийн багуудын хамтын ажиллагаа амжилттай явагдлаа.
Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал дадлага туршлага боллоо.
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар
IOM Mongolia
Эх сурвалж: ОБЕГ
Previous Post

Хархорум Олон улсын кино наадам 2025

Next Post

Тэтгэмж, халамжийн мөнгө наадмаас өмнө олгоно

Next Post
Тэтгэмж, халамжийн мөнгө наадмаас өмнө олгоно

Тэтгэмж, халамжийн мөнгө наадмаас өмнө олгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.