• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Нямбаатар:Туршлага судлах нэрээр дэмий явсангүй Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид албан журмаар явсан гэдгийг хэлмээр байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-19
Ангилал: Бусад мэдээ, Нийслэл-380, Нийслэлийн АОБТГ, НИТХ, Улс төр
Үнэнтэй эвлэрэх хэцүү

Хотын дарга Х.Нямбаатар Унгарт ажиллаж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр Монгол Улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо Улаанбаатарын соёлын өдрүүд-ийг тавдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 21 аж ахуйн нэгж, иргэн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, танилцууллаа.

Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, хамтарч ажиллах чиглэлээр уулзалт хэлэлцээрүүдийг хийж, аялал жуулчлалын шинэ жим гаргав. Соёлын өдрүүд учраас нийслэл хотын хөгжлийн түүх, соёлын өвийг таниулах зорилгоор Улаанбаатар хотын музей, үндэсний урлаг соёлоо сурталчлан таниулах зорилгоор Улаанбаатар театр-ын хамт олон мөн ажиллаж, уртын болон ардын богино дуу, бий биелгээ, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчиллаа. Бид энэ удаа хотынхоо соёлын өдрүүдийг зохион байгуулж, салбар салбарын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэхдээ туршлага судлах нэрээр дэмий явсангүй Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид албан журмаар явсан гэдгийг хэлмээр байна.

Мөн бид Будапешт хотын удирдлагуудтай албан уулзалт хийж, нийтийн тээврийн чиглэлээр хамтарч ажиллах мөн усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд тус хотын усны мэргэжилтнүүд удахгүй Улаанбаатар хотод ажиллах бөгөөд Будапешт хотын дарга энэ зун манай хотод ажиллахаар болсон гэдгийг дуулгая.

Эх сурвалж: tovch.mn

Previous Post

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй

Next Post

Ховд аймагт барилгын осол гарч, гурван хүн амиа алдаж, найман хүн гэмтжээ

Next Post
Ховд аймагт барилгын осол гарч, гурван хүн амиа алдаж, найман хүн гэмтжээ

Ховд аймагт барилгын осол гарч, гурван хүн амиа алдаж, найман хүн гэмтжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.