• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Фэйсбүүк өдөр бүр 1 сая хуурамч хаягийг блоклож байна гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-22
Ангилал: Дэлхий
Фэйсбүүк өдөр бүр 1 сая хуурамч хаягийг блоклож байна гэв

Хуурамч мэдээллийн сөрөг үр дагавар нэмэгдэж, хэрэглэгчийн мэдээлэл хэдэн саяараа алдагдсан хэргүүд гарах болсноор дэлхий нийт Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниуд олон нийтийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангаж буй эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд олон нийтийн сүлжээнд хүмүүс #10yearchallenge-ээр давалгайлсантай холбоотойгоор Фэйсбүүк компани нүүр царай таних системээ сайжруулахын тулд дата цуглуулж байна гэх хардлага гарсан.

Тэгвэл Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд томоохон алхам хийж эхэллээ. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэйрил Сандберг өнгөрсөн долоо хоногт Германы Мюнхен хотод “Digital Life Design”-ийн хуралд оролцохдоо Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны ёс зүйн институт байгуулахад зориулж 7.5 сая доллар хандивлана гэж мэдэгджээ. Мөн сонгуулийн аюулгүй байдлын хүрээнд Германы Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа тухай энэ үеэр мөн мэдээлсэн юм. Үүнээс гадна Фэйсбүүк компани дараах таван чиглэлд анхаарал хандуулж сайжруулахаар зорьж байгаа гэж Шэйрил Сандберг илтгэлдээ дурджээ.

Удахгүй хэн зар сурталчилгаанд мөнгө төлж буйг харуулдаг шинэ тохиргоо нэвтэрнэ.

  1. Аюулгүй байдал: Шэйрил Сандберг “Тухайн компани юунд хамгийн их ач холбогдол өгч буй мэдэхийг хүсвэл хаана хамгийн их мөнгө зарцуулж байгааг харах хэрэгтэй. Бид гэхэд л жил бүр тэрбум тэрбум долларыг аюулгүй байдлаа сайжруулахад зарцуулж байна” гэжээ. Одоогийн байдлаар Фэйбүүк компани 30 мянган ажилтантай бөгөөд 2017 оноос хойш ажилтны тоо гурав дахин өсөөд байгаа нь энэ аж.
  2. Сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх: Засгийн газрууд хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон, нийгмийн платформыг ашиглан хуурамч мэдээлэл тараахыг завдсан нь бидэнд нь том заналхийлсэн болсон, 2016 онд үүнийг хангалттай ухамсарлаагүй гэдгээ Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал хүлээн зөвшөөрсөн байна. Компани цаашид ийм нөлөө үзүүлэхийг оролдож буй групп, пэйжүүдийг онцгой анхаарна гэжээ.
  3. Хуурамч хаяг: Фэйсбүүк компани өдөр бүр 1 сая хуурамч хаягийг устгаж байгаа, тэдгээрийн зарим нь дөнгөж үүсгэсэн шинэ хаягууд байдаг гэлээ.
  4. Мэдээллийн хамгаалалт: “Бид платформоо удирдахын тулд хангалттай сайн ажиллаагүй байна. Хүмүүст бидэнд итгэж хувийн мэдээллээ өгч байгаа учраас үүнийг хамгаалах нь бидний үүрэг” гэсэн юм.
  5. Ил тод байдал: Удахгүй хэн зар сурталчилгаанд мөнгө төлж буйг харуулдаг шинэ тохиргоо нэвтрэх гэж буй Шэйрил Сандберг мэдэгдсэн байна.
Previous Post

Ерөнхийлөгч иргэнийхээ амийг нэхэж, ертөнц даяар шүүх хурлыг нь харж байна

Next Post

Налайхын замыг энэ оны XI сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Next Post
Налайхын замыг энэ оны XI сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Налайхын замыг энэ оны XI сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өнөөдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-10-15
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.