• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-03
Ангилал: Дэлхий, Улс төр
В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 34 сарын турш үргэлжилж буй дайныг эцэс болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Кремлийн удирдагч Владимир Путинийг зогсооход тусалж чадна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт мэдэгджээ.

В.Зеленский Украины телевизэд ярилцлага өгөхдөө, Д.Трамп нэгдүгээр сарын сүүлчээр тангараг өргөснийхөө дараа өөрийг нь Вашингтонд айлчлахыг урьсныг дурджээ. Тэрбээр хэлэхдээ “Миний хүлээж авах эхний хүмүүсийн нэг нь та байх болно гэж Трамп надад хэлсэн.

Дайныг зогсоох нь түүний хувьд эн тэргүүнд хийх зүйл бөгөөд дайныг зогсооно гэж хэлсэн гэжээ. В.Зеленский хэлэхдээ, хамгийн түрүүнд фронт дахь байдлыг тогтворжуулах явдал нэн чухал, хэлэлцээ хийвэл Орос улс ялагдал хүлээсэнтэй адил болно хэмээн Путин айж байна гэжээ. “Трамп шийдэмгий байж чаддаг. Энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Тэрбээр энэ дайнд шийдэмгий байж чадна. Тэр Путинийг зогсоож чадна, шударгаар хэлэхэд Путинийг зогсооход бидэнд тусална. Тэр үүнийг хийж чадна гэж В.Зеленский хэлжээ. Холбоотон орнуудаас аюулгүй байдлын баталгаа олгох, Европын Холбоонд элсэх, НАТО-д элсэх урилгыг хүлээн авах нь Украины хувьд шударга энх тайвныг тогтооно гэсэн үг юм гэж В.Зеленский мэдэгджээ.

Мэдээж, АНУ-ын оролцоогүй аливаа аюулгүй байдлын баталгаа нь Украины хувьд сул баталгаа юм гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Тэрбээр мөн мөргөлдөөнийг шийдвэрлэх Трампын засаг захиргааны төлөвлөгөөнд Украины талын саналыг харгалзан үзэх ёстой гэж мэдэгджээ.

В.Зеленский цааш нь хэлэхдээ, Трампын засаг захиргаа Оросын талтай ойрын үед холбоо тогтоож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Путин өмнө нь Москва хэлэлцээ хийхэд нээлттэй гэж мэдэгдэж байсны зэрэгцээ Оросын цэргийн амжилттай довтолгоо, Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэсэн явдлыг хэлэлцээний явцад харгалзан үзэх ёстой гэсэн юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Previous Post

Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй таалал төгсжээ

Next Post

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Next Post
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.