• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинэ жилээр амрахгүй ажиллах сайд нар

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-31
Ангилал: Засгийн газар, Улс төр
Шинэ жилээр амрахгүй ажиллах сайд нар

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өчигдөр /2024.12.30/ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг баярын өдрүүдэд амрахгүй, ажиллахыг үүрэг болгожээ. Ингэхдээ цахилгаан станцуудад очиж ажиллан, айл, өрх, аж ахуй нэгжүүдийн эрчим хүчийг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэн олгоход анхаарч ажиллахыг чиглэл болгосон байна.

Хэрэглээ өсөхийн хэрээр эрчим хүчний хомсдол үүсч, өдөр бүр шахам айл өрх, аж ахуй нэгжүүд цахилгаанаа таслуулж, чангалуулах болсон.  Эрчим хүчний сайд ч “Энэ өвлийн турш эрчим хүчний хязгаарлалт хийнэ” гэдгээ урьдчилан анхааруулсан нь бий. Харин саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж, 150 МВт цахилгааныг эрчим хүчний системд нийлүүлж эхэлсэн. Мөн  Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлэх болсон нь энэ салбарынхны нурууг амраахтайгаа болоод байна гэж хэлж болно. Гэвч тодорхой зохицуулалт хийж ажиллахгүйгээр энэ өвлийн эрчим хүчний оргил ачааллыг хэвийн авч гарахад хүндрэл гарч мэдэхээр байгаа тул Засгийн газраас Эрчим хүчний сайдыг станцад очиж ажиллан, салбарынхныхаа дуу хоолойг сонсох даалгавар өгсөн нь энэ аж.

Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд амрахгүй ажиллах сайдын тоонд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд сайд С.Одонтуяа, Ж.Батсуурь нар амрах эрхгүй болсон бол томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрч буй тул бэлэн байдлын өндөржүүлсэн зэрэгт ажиллах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээгээд байна.

Г.ХОРОЛ 

Эх сурвалж: news.mn

Previous Post

Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина

Next Post

С.Баяр иргэдийг доромжилж, тохуурхаж байна

Next Post
С.Баяр иргэдийг доромжилж, тохуурхаж байна

С.Баяр иргэдийг доромжилж, тохуурхаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.