• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-31
Ангилал: Дэлхий, Улс төр
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тухай хууль сахиулагчдын хүсэлтийг Сөүлийн шүүх өнөө өглөө хүлээн авчээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрлийг өгсөн тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Сөүлийн баруун дүүргийн шүүх Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлах явдлыг зохион байгуулсан, бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчлах зөвшөөрөл өгсөн байна.

Богино хугацаанд үргэлжилсэн онц байдалтай холбогдуулан байцаалт авахаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн гурван зарлан дуудах хуудсыг Юн Сог Ёль үл тоомсорлосны дараа Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газар /CIO/ түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Шүүх Юн Сог Ёлийг мэдүүлэг авч, баривчлахад CIO-д 48 цагийн хугацаа өгсөн байна.

Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба цэргийн аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаагчдыг шүүхээс зөвшөөрөгдсөн нэгжлэгийг хийхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Юн Сог Ёлийн ордон руу нэвтрэхийг хориглосон тул CIO шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Хэдийгээр Юн Сог Ёль Ерөнхийлөгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх дархан эрхтэй боловч бослого гаргасан, эх орноосоо урвасан гэх хэрэгт төрийн тэргүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зөвшөөрдөг. Юн Сог Ёлийн өмгөөлөгч нар CIO-д бослогыг мөрдөн шалгах хууль ёсны эрх мэдэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд зарчмын хувьд өмнөх засгийн газрын үед өөрчилсөн одоогийн тогтолцооны дагуу цагдаа нар мөрдөн байцаах эрхтэй байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга О Дун Вун хэлэхдээ, эрэн сурвалжлах шийдвэрээс ялгаатай нь шүүхээс олгосон саатуулах, баривчлах зөвшөөрөлд ерөнхийлөгч хүртэл хуулийн дагуу саад учруулж болохгүй гэв.

12 дугаар сарын 14-нд сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассемблей Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эсвэл эргүүлэн томилох эсэхийг хэлэлцэж эхлээд байна. Холбогдох шийдвэрийг 12 дугаар сарын 14-нөөс эхлэн 180 хоногийн дотор гаргах ёстой.

Э.Хулан

Эх сурвалж:  Монцамэ агентлаг

Previous Post

Баяраас баярын хооронд гэлдрэх Миний Монгол

Next Post

2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бета үе гэж нэрлэнэ

Next Post
2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бета үе гэж нэрлэнэ

2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг бета үе гэж нэрлэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.