• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЧУУЛГАН: УИХ-ын даргыг олонхийн саналаар ОГЦРУУЛАХ хуулийн төслийг баталлаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-18
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Гишүүдэд шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн

Өнөөдөр /2019.01.18/ 10.00 цаг өнгөрөөж эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Дөнгөж сая УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулан, гишүүдийн 93.9 хувийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд эдгээр заалтуудыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийг 2019.01.25-ны өдрөөс дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргаад байсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 89.8 хувийн саналаар дэмжиж, батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 87.8 хувийн саналаар дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг чөлөөлснөөр парламентын дархлаа суларна гэдэг нь буруу юм. УИХ-ын даргыг эзгүйд ч дэлд дарга нар удирдаад явж болдог. УИХ-ын дарга нар хариуцлага хүлээх ёстой бол дараагийн дарга нар хариуцлагаа хүлээгээд явах ёстой шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Бид гадаадын жишгийг их татдаг. Киргизэд гэхэд парламентын даргыг гишүүдийн 2/3-оор буулгадаг. Харин манайд Үндсэн хуульд ийм заалт байхгүй. Тиймээс УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог. ҮАБЗ-ийн гишүүн, Монголбанкны удирдлагыг томилох саналыг оруулдаг албан тушаалтан. Харин АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч оруулж ирдэг. УИХ нь хууль тогтоох ганцхан байгууллага. Манай гишүүд дээд байгууллага гэж ярих юм. Цаашид хууль тогтоомж боловсронгуй болоод УИХ-ын дарга нь нам бус, санал хураалтад ордоггүй, гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудал шийдэгддэг горим руу орох байх” гэсэн хариу тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хамтад нь удирдах байдлаар ажиллаж байсан. Эндээс УИХ-ын даргын албан тушаал нь сонгодог парламенттай орнуудаас ялгаатай, эрх мэдэл ихтэй нь харагддаг. Иймд УИХ-ын даргын эрх мэдлийг өөрчлөх чиглэлээр хууль санаачлах уу. Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Тогтолцооны хувьд өмнөх 70 жилийн инерц байлгүй яахав. Би 1978 оноос хойш хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудын талаар хичээл зааж явсан хүний хувьд харьцангүй мэднэ. Орон орны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчим нь 20 гаруй жил хэлэлцэж байж шийдэгддэг юм билээ. Хамгийн ардчилсан орон Англид гэхэд 300 жил энэ асуудал яригдсан. Парламентын даргын асуудлыг 80 гаруй жил ярьсан байдаг. Бид дагалдах хуулиудыг судалж үзнэ. Бид УИХ-ын дарга бол хурлыг удирддаг байг гэж тогтсон. 2006 онд бид хуулийг оруулж ирэхдээ холыг харж нууц санал хураалтаар огцруулна гэж хийсэн. 13 жилийн дараа дахиад л УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудлыг эргэн харах асуудал гарч байна. Бид бол эцсийн эцэст ард түмнийхээ санал асуулгаар шийднэ” гэсэн тайлбар хийсэн юм.

 Хуваалцах
Previous Post

Шумбагчид Хавайн аварга махчин загастай нүүр тулжээ

Next Post

“Эрдэнэт хивс” ХХК буюу “Натурал текстайл групп “ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна

Next Post
“Эрдэнэт хивс” ХХК буюу “Натурал текстайл групп “ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна

“Эрдэнэт хивс” ХХК буюу “Натурал текстайл групп “ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

2026-02-15
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

ДОРНЫН ЗУРХАЙ БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

2026-02-15
2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-15
Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

2026-02-14
Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

2026-02-14
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

2026-02-14
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-14
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-02-14
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.