Лай ч байна зай ч байна гэдэг шиг 2024 оныг тооцвол чилийсэн дөрвөн жил байна. Энэ удаагийн 2025 оны төсвийн төсөл 126 гишүүнтэй парламентын саад бэрхшээл, хагарлын зөвхөн өнгөц хэсгийн харууллаа. Цаашаагаа асуудал бүүр том хөвөрч мэднэ.
Хамгийн их хохирол амсаж мэдэх нь улс төрийн ууган хүчин МАН юм. Цагтаа асуудал аа тодроо ярьдаг гадагш задруулалгүй хайрцаглаж чаддаг ганц улс төрийн хүчин байлаа. Одоо тэр цаг түүхэнд үлдэж байна. Хамгийн тооцоолоогүй нь жагсаалтаар сонгогдсон гишүүд нь нам аа ерөнхий сайд аа шүүмжлээд эхэлсэн. Уг нь жагсаалтаар сонгогдсон гишүүд намын бодлогоо төлөөлдөг ерөнхий сайдыгаа цээжээрээ хамгаалдаг байх ёстой. Ингэж хэмээнэ ялсан нам засагладаг. Дэлхий нийтийн жишиг ийм л байдаг.
Эдгээр гишүүдийн зах зухаас дурдвал бурхны дуудлагаар Монголд ирж УИХ гишүүн болсны дараа арван сард дотуур өмдөндөө орсон Г.Лувсанжамц, Ард түмнийг нийтээр апликейшны зээлд автуулах эхлэлийг амжилтай тавьсан Лэнд.мн-ийн үүсгэн байгуулагч соёлтой нэртэй соёлгүй бизнесмен Шарк Ч.Анар, М-СИ-ЭС -ын Ж.Оджаргалын төлөөний төлөөний хүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Шарк Энхтүвшин гэсэн нэрсийг дурдаж болно.
Мөн МАН-ын тойргоос сонгогдсон гишүүдээс намын даргаа сүүлийн үед хүчтэй шүүмжлэх болсон нэг гишүүн бий. Тэр нь хамгийн дулайн шугайнтай өмнөх парламентын спикерийг хүртэл унгаж чадсан цуутай Хангайн бүсээс сонгогдсон Эрдэнэт үйлдвэрийн Ганзоригийн хүү хунтайж Тэмүүлэн юм. Мөн л цагтаа МАН-ын хунтайж гэгдэж явсан Н.Номтойбаяр найзынхаа эвсэлд элсэж магадгүй гэх таамаг хэвлэлээр хөвөрч эхэлсэн. Бас л үндэслэлтэй таамаг.
Тэхээр МАН дээрх гишүүдийн учир зүйг олох, цаана нь нэмэгдэхээр нууцхан бэлтгэж буй шинэхэн эсэргүү гишүүдийнхээ хүслийг гүйцээх хүндхэн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй.
Цаашлаад АН-ынхан МАН-ын дотоод хагарлыг өөртөө ашигтай эргүүлж чаддаггүй. МАН дотооддоо хагарахад АН түрүүлээд хуваагдчихдаг хошин шогийн мэдрэмжтэй улс төрийн хүчин. Мөн АН-ын хамгийн том бэрхшээл бол Засгийг шүүмжлэх гэхээр өөрсдөө засагт орчихсон явдал юм. Тэхээр энэ өнцгөөс харвал АН-д шүүмжлэл, хяналт гэдэг үг гоёдохоор байна.
Гэхдээ АН-ыг торхтой дарь гэдгийг мартаж бас болохгүй. Жэнкогийн фракц, Ц.Элбэгдоржийн фракц, сүүлд нэмэгдсэн Л.Гантөмөрийн фракц гээд эрх ашиг нь хөндөгдөх л юм бол ноцож мэдэх хүндхэн бүлэглэлүүд бий. Дээр нь АН-ын удирдлагууд, жолоог нь сул тавиад өгөх юм бол албан тушаалын араас уургийн морь шиг гүйдэг сул талтай. Үүнийг нь өрсөлдөгч нар нь чадамгай ашиглаж ирсэн түүх бас бий.
Мөн энэ парламентад ХҮН, Үндэсний эсвэл, ИЗНН гэсэн улс төрийн гурван хүчин бий. Эдгээр улс төрийн хүчнүүдэд засгийг хянах, сөрөг хүчин болох сайхан боломжийг ард түмэн, сонгогчид өгсөн. Харамсалтай нь ХҮН-ын хувьд Т.Доржхандынхаа шуналыг дийлэлгүй хамтарсан засагт орчихсон, Үндэсний эсвэл-ийн хувьд Цагаан сувраг аа улсад өг гэхэд л хувирч, няцаж мэднэ. ИЗНН-ын хувьд дотооддоо М.Нарантуяа-Нарагийн учрыг олсон цагт л толгой өндийхтэйгөө болно. Тэхээр эдгээр гурван улс төрийн хүчнүүдээс сонгодог сөрөг хүчин төрнө гэж найдах хэрэггүй нь бололтой.
Үргэлжлэл бий:
Чанцалын Ч.Бэлгүүтээ












Сэтгэгдэл бичих