• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тойргоос сонгогдсон гишүүд төсөвт эрх ашгаа шингээнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-11
Ангилал: Бусад мэдээ, Тод мэдээ, Улс төр
Тойргоос сонгогдсон гишүүд төсөвт эрх ашгаа шингээнэ

Энэ удаагийн парламентын үйл ажиллагаа сонирхолтой өрнөж байна. Янз янзын эргэлзсэн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шийдвэрүүд гаргахын зэрэгцээ гүйх нохойд гүйхгүй нохой саад гэхийн үлгэрээр санал тоолох төхөөрөмж нь ажиллахгүй байх жишээтэй. Ойрын үед манай УИХ хөгжих гэж хөглөж байна. Сонгуулийн үер МАН-ын дарга 76 гишүүнийг 126 болголоо, холимог тогтолцоог нутагшууллаа, дэвшил хийлээ, гэж сурталчилсан. Олон нийт ч үүнд нь итгэсэн.

Хачирхалтай нь УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны улсын төсвийг батлахдаа дагалдуулж нэг тогтоол гаргасан. Шууд утгаараа, УИХ хууль зөрчсөн тогтоол баталчихлаа. Учир нь энэ төсвийн хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоол баталчихсан. Магтаад байсан том тойргоос сонгогдсон гишүүдийн шунал үүгээр биеллээ олох болчихлоо. Нөгөө бүсчилсэн хөгжил ярина, үүнээс цааш түүнээс нааш жалга довын үзэл ярихгүй гэдэг нь худлаа болж таарав.

Тодруулбал: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. МАН-ын бүлгийнхэн тэр хурал дээрээ “Галтай сэдвүүдээ хийе, таван тэрбумаа тэвчье” гэж тохирсон байгаа юм. Тиймээс өнөөдөр ойлгогдохгүй ч хожим зөв байсан нь илрэх хуралдсан асуудлаа энэ өвөлдөө багтаж шийдье. Мөн гишүүд таван тэрбум гэж хэвшсэн. Тэрийгээ тэвчээд явчихъя гэсэн байна.

Эндээс харвал МАН-ын дарга хүндхэн асуудалтай ахин тулгарах бололтой. Том эрх ашгийг хараад, жижиг явцуу сонирхлыг тас цохиод урагшлах уу? эсвэл засгийн газрынхаа насыг уртасгаж тойргоос сонгогдсон гишүүдтэй дээрх байдлаар тохирч гал унтраах уу? гэдэг сонголттой тулгарах нь. Дээр нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг сунгах гэж УИХ-ын хаалга тогшиход бэлэн гэх бор шувуу саарал ордноор нисэх болсон. Үүнийг зөвшөөрөх дээрээ тулбал УИХ-ын бүрэн эрх ч цаашдаа эргэлцээтэй болно. Ганц хамгаалах ёстой байгууллага бол ҮХЦ. Сүүлийн үед ҮХЦ цэвэр улс төрийн шийдвэр гаргадаг болчихсон. Үүнийг анзаарсан, санаа зовнисон туршлагатай хуульч нар ҮХЦ-ыг Дээд шүүхтэй нэгтгэх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлээд мөн л удаж байна.

Тэхээр одоо явж явж УИХ-ын чадамжийн асуудлыг сөхөх хэрэгтэй болох нь. Муу ч сайн ч төрийн эрх барих дээд байгуулга учраас олон ургалч үзлээр асуудлыг нэг тийш нь гэтэлгэх заяа нь орхиогүй гэж найдъя. Угтаа бол 126 гишүүнтэй болсон нь манайх шиг хоёр их гүрний дунд хавчигдмал байдаг улсад тун чухал дэвшил юм шүү дээ. Үүнийгээ л алдаа гэж битгий хараарай гэж болдог бол хэдэн удаа ч гуйсан ч яахав.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

126 гишүүнтэй анхны парламентын хагарал энэ удаагийн төсвийн төслөөр дуусахгүй

Next Post

Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Next Post
Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.